2017/10/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,455.77₮
B34
УЛААНБААТАР
|
-4°
B30
УЛААНБААТАР
11°
|
-3°
B34
УЛААНБААТАР
|
-3°
09:00
S32
-3°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
15:00
S32
16:00
S32
17:00
S32
18:00
S32
19:00
S32
20:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/25 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ оны байдлаар Монгол Улсаас Австралид 2,000 орчим оюутан суралцаж байна

Т.Саран, iKon.mn
2017 оны 7 сарын 25
iKon.MN

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лантри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаа түлхүү хөгжиж ирснийг уулзалтын үеэр талууд дурдаж байлаа.

Тухайлбал, 2017 оны байдлаар Монгол Улсаас Австралид 2,000 орчим оюутан суралцаж байгаа ажээ.

Мөн хоёр талын биенесийн харилцааг өргөжүүлэх, давхар татварын гэрээ хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр цаашид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри нар санал солилцон ярилцлаа.

 

Эх сурвалж: President.mn

 

x