Монголбанкны баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Увс аймгийн Улаангом хотод 2017 оны 7 дугаар сарын 22-25 ны өдрүүдэд болж байна.
Монголбанкны Ерөнхийлөгч тэргүүтэй, Төв банкны удирдлагууд, албан хаагчид оролцож буй тус зөвлөгөөн нь Монголбанкны Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн 5 шинэчлэлийн хүрээнд 2017 оныг “Орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах” жил болгон зарласантай холбогдуулж анх удаа зохион байгуулагдаж байгаа юм.
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Дэлхийн болоод Монгол Улсын эдийн засаг тогтворжиж, эерэг хүлээлтүүд үүсэж эхэлсэн ч цаашид хийх ажил, шийдэх асуудал цөөнгүй байна.
Баруун бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн нь Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний бодлого, Баруун бүсийн Монголбанкны салбаруудын зохион байгуулалт, хяналт шалтгалтын ажил, эрсдэл аюулгүй байдлын асуудал, бүртгэл тооцоо, эмиссийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүдийн хүрээнд болж байна.
Монголбанк 2017 оны 1-р улирлаас эхлэн орон нутаг дахь нийт 17 салбар, хэлтэс тус бүрийг хамран бүсчилсэн болон хэсэгчилсэн сургалтуудыг сар бүр зохион байгуулж байгаа бөгөөд сургалтад арилжааны банкуудын орон нутаг дахь салбар тооцооны төвүүдийн удирдлага, ажилтанууд мөн иргэд, хүүхэд залуусыг өргөнөөр хамруулж ирлээ.
Үүний үргэлжлэл болгож ийнхүү бүсийн удирдах ажилтаны зөвлөгөөнийг хийж байхаар болсон бөгөөд төвийн болоод зүүн, говийн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөнийг ирэх саруудад зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.
Эх сурвалж: МонголБанк