Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Улсын хэмжээнд энэ жил 66 сая мал өвөлжих төлөвтэй байна"

А.Намуун, iKon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн жил 61.5 сая мал тоологдож 600 мянга гаруй мал хорогджээ. Энэ жил 21.9 сая төл хүлээн авч, 80 сая давжээ. Улсын хэмжээнд энэ онд 66 сая мал өвөлжих төлөвтэй байгааг ХХААХҮЯ-наас мэдээлэв. 

Мал аж ахуй, бодлогын хэрэгжилтийн газрын дарга Я.Алтангэрэл "Монгол Улс жилд 10 сая гаруй малыг дотоодын махны хэрэгцээнд ашигладаг.

Аймгуудаас авсан мэдээллээр одоогоор нийт нутгийн 23 хувьд зуншлага хэвийн байгаа бол 43 хувь гандуу байгаа юм. Харин 34 хувь нь гантай байгаа. Тиймээс өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул дотоодын махны хэрэгцээнд зориулж ойролцоогоор 14 сая мал гаргахаар төлөвлөсөн.

Бороо бага орсны улмаас хадлангийн бүс нутгуудад ургац бага байна. Тиймээс ХХААХҮЯ-наас хадлан бэлтгэх, зарим аймагт улсын нөөцөөс өвс хүргэх, дутагдаж буй малын тэжээлийг авах хөрөнгийг шийдвэрлэх зэрэг асуудлыг Засгийн газарт танилцуулахаар төлөвлөсөн" гэв.