Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Манжуур болон Рашаант хотыг чиглэсэн аялал, жуулчлал эрс нэмэгджээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дорнод аймгийн Халхгол суманд орших Буйр нуур, БНХАУ-ын Манжуур хот, Рашаант хот руу чиглэсэн аялал, жуулчлал, амралт, зугаалгын хөдөлгөөний урсгал жирийн өдрүүдээс эрс нэмэгдэж байна

Тус аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор улс хоорондын болон орон нутгийн чанартай авто замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчлийг илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцох, хамгаалах бүс, малгай, хүүхдийн суудлын хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр хяналт, шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа юм.

Иймд жолооч, зорчигч та өөрийн тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдыг зөв тохируулж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөндөө соёлтой, дүрмийн дагуу оролцохыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба