Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Явган зорчигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан зам тээврийн осол нэмэгджээ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2017 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2017 оны хагас жилийн зам тээврийн осол, хэргийн тоон мэдээллийг Замын Цагдаагийн Албанаас ирүүллээ.

Улсын хэмжээнд 2017 оны хагас жилд бүртгэгдсэн 21,808 зам тээврийн ослын 19,711 буюу 90.4 хувь нь мөргөлдөх, 1,227 буюу 5.6 хувь нь явган зорчигч мөргөх, 399 буюу 1.8  хувь нь онхолдох, 324 буюу 1.5 хувь нь үл хөдлөх зүйл мөргөх /хашаа, хайс, гэр, шон мөргөсөн/, 23 осол нь зорчигч унагах, 53 осол нь дугуйтай хүн мөргөх, 51 осол нь мал, амьтан дайрах хэлбэрээр бүртгэгджээ.

Явган зорчигчийн буруутай үйлдлээс  шалтгаалсан зам тээврийн ослын хувьд улсын хэмжээнд  475  буюу нийт бүртгэгдсэн ослын 2.2 хувийг эзэлсэн байх бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 46.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Энэ нь явган зорчигчдийн замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг дутмаг, замын хөдөлгөөнд соёлтой оролцдоггүй, согтуугаар хөдөлгөөнд оролцож байгаатай холбоотой юм.

Нийслэл хотын хэмжээнд явган зорчигчийн буруутай үйлдлээс гарсан осол Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд ихээр бүртгэгджээ.   

 

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба