Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

CITIGROUP: Азийн зах зээлийн гол эрсдэл бол Ким Чен Ун, бас...

Ж.Цогзолмаа
2017 оны 7 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Азийн зах зээлийн чиг хандлага хаашаа эргэх талаар дүгнэлтээ гаргасан Citigroup Inc. тийм ч тайван бус байгаа талаар “Bloomberg" мэдээлж байна.

Тэдний үзэж буйгаар дөрвөн томоохон эрсдэл энэ зах зээлд тулгараад байгаа бөгөөд цаашид ч улам түгшүүр үүсгэж мэдэх аж.

Алгуурхнаар урагшилсаар буй, тэгсэн хэр нь тийм ч айхавтар инфляцад дарагдчихаагүй бас Хятадын шинэтгэлийн бодлогоор түүчээ хийсэн энэ зах зээлийн энэ оны төлөвт итгэл дүүрэн байж чадахгүй гэдгээ Ази Номхон Далайн ахлах эдийн засагч Жоанна Чуагаар ахлуулсан шинжээчид өнгөрсөн баасан гаригт тайландаа дурдсан байлаа.

Эдгээр дөрвөн үндсэн эрсдэл бол Төвбанкуудын нөлөө, амь бөхтэй популизм, Хятадын дүрэм журмууд, Ким Жон Ан зэрэг аж. Тэгвэл эдгээрийг илүү тодруулаад үзье.

ТӨВБАНКУУД

Инфляц болоод өсөлтийн төлөв байдалд өнөөгийн цаг үеийн дарамт улам нэмэгдсээр байх зуур Европын Төвбанк хийгээд Холбооны нөөцийн сангийн мөнгөний хатуу бодлого зэрэг нь голлох Төвбанкуудад хэрхэн нөлөөлөх бол.

Холбооны нөөцийн сангийн үйлдэл нь Азид асар хүчтэй цохилт өгдөг нь ам.доллар хэмээх ногоон мөнгөн дэвсгэрттэй холбоотой.

ПОПУЛИЗМ

Орлогын дахин хуваарилалт нь тэгш бус хэдий ч Азийн эдийн засаг тэнцвэрээ хадгалж үлдсэн өнгөрсөн цаг хугацаанаас хашир зан сууж ихээхэн юм сурч авсан нь тодорхой. Улмаар энэ нь олон улс оронд популизмын ул мөрөө үлдээсэн билээ. Жишээ нь Хятад, Малайз.

ХЯТАДЫН ДҮРЭМ ЖУРМУУД

Зах зээлийн ажиглагчдын урьдчилан харж буйгаар Хятадын зохицуулагчид хөрөнгө оруулагчид болоод үнэт цаасны арилжаа идэвхтэй байгааг болгоомжлол хэмээн хүлээн авч буй. Үүнээс улбаалан санхүүгийн бодлогууд улам чангарч, энэ нь тогтвортой өсөлтийн эсрэг нөлөө үзүүлж байгаа юм. 

КИМ ЧЕН УН

Тэгвэл хамгийн сүүлийнх нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун. АНУ-ын хориг арга хэмжээ, Хятадын Хойдуудын эсрэг нефтийн экспортын хориг саад, бүр цаашлаад цэргийн хүчийг энд нэрлэж болно. Аливаа цэргийн хүчний нөлөө нь зах зээлд хурцадмал байдал үүсгэж, долларын арилжаа, бүр иенийн чангаралт зэргээр сөрөг урвал үзүүлж, мөргөлдөөнийг улам өргөжүүлнэ хэмээн дээрх тайланд дурдсан байжээ.

Зураг