Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гал түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, ярилцлаа.
Уулзалтад Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал болон бусад албаны хүмүүс оролцов.
Мөн иргэдээс ирсэн хандив тусламжийг бодит хөрөнгө оруулалт болгож, түймэр унтраахад зориулагдах техник хэрэгсэл худалдан авахад зарцуулах нь зүйтэй талаар санал солилцлоо.