Монгол, БНХАУ, ОХУ-ын 2014 оны Ерөнхийлөгч нарын хэлэлцээгээр Монголын “Талын зам”, ОХУ-ын “Евразийн эдийн засгийн холбоо”, Хятадын “Торгоны замын эдийн засгийн бүс” санаачлагыг нэгтгээд “Эдийн засгийн коридор” олон улсын томоохон төслийг хэрэгжүүлэхээр болсон.
БОАЖЯ нь хөрш орнуудын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Цайны замын брэндийг сурталчлах хүрээнд энэ оны долоодугаар сарын 22-23-нд Улаанбаатар хотноо “Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулах бөгөөд Хятадын талаас аялал жуулчлалын төрийн байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, аялал жуулчлалын байгууллага, хүүхэд багачуудын төлөөлөл бүхий нийт 460 орчим хүн оролцохоо илэрхийлээд байна.
“Монгол-Хятадын аялал жуулчлалын өдөрлөг” арга хэмжээнд дараах багц хөтөлбөрүүд багтаж байна. Үүнд:
Хоөтөлбөрийн хүрээнд арга хэмжээний үеэр Монгол-Орос-Хятад улсын Цайны замын дурсгалын хөшөөний нээлт, “Энх тайван, Найрамдал, Залуу элч” хүүхдийн аяллын нээлтийн арга хэмжээнд зориулсан Монгол Хятад улсын хүүхдийн урлагийн тоглолт зэрэг үйл ажиллаагаа зохиогдоно.
Нэмэлт мэдээллийг 91666064, 99039442 дугаараас авах боломжтой гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.