Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ЖАГСААЛ

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад  төрийн цэргийн байгууллагын Улаанбаатар цэргийн хүрээний бие бүрэлдэхүүн хүндэтгэл үзүүлэх Цэргийн ёслолын жагсаал өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо. 

Цэргийн ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын орлогч дарга хошууч генерал Ж.Бадамбазар командалж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулгад рапорт өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга цэргийн бие бүрэлдэхүүнтэй мэндчилж, үг хэлсний дараа Монгол Улсын Төрийн дуулал цэргийн үлээвэр найрал хөгжимд эгшиглэлээ. 

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ "“Монгол   Улсын   батлан   хамгаалах   бодлогын   үндэс”   баримт бичгээр улсыг батлан хамгаалах тогтолцоо, батлан хамгаалах үндсэн чиглэлийг тодорхойлсон тул Миний бие Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн  хувьд  батлан хамгаалах хүчин  чадлыг  бэхжүүлж,    төрийн   цэргийн   байгууллагын   эрх   зүйн   шинэчлэлийг гүнзгийрүүлэн боловсронгуй болгоход нэн тэргүүнд анхаарч, хуулиар хүлээсэн үндсэн чиг үүрэг болон тайван цагт  хамтран үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэхэд  дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх болно.

Зэвсэгт хүчний цэргийн зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах, цэрэг-улс төрийн өндөр мэргэжлийн стратегич офицеруудыг бэлтгэх,  агаарын цэргийн зэвсэглэл техникийг шинэчлэх гээд олон асуудлыг Та бид хамтран шийдвэрлэх шаардлага гарч байна.

Улс орноо хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зориулалт бүхий цэргийн анги, салбарыг бэхжүүлэх, гүйцэтгэх үүрэгт нь зохицсон цэргийн болон тусгай   техникээр   хангах,   улмаар   цэргийн   алба   хаагчдыг   бүтээн   байгуулалтын ажилд оролцуулан  ажиллах хүчний мэргэшсэн нөөц бий болгох, залуучууд цэргийн алба   хаах   хугацаандаа   орлого   олж,   хуримтлалтай   болоход  чиглэсэн “Нэг цэрэг-нэг үндэстэн” зэрэг хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь улс орны хөгжилд түлхэц болно гэж үзэж байна.

Монгол Улсын зэвсэгт хүчин  залуучуудыг   эх   оронч,   үндэсний   үзлээр   хүмүүжүүлэх,   эх   орноо   батлан хамгаалах   мэдлэг   боловсрол,   бие   бялдар,   сэтгэл   зүйн   хувьд   төлөвшүүлэхэд идэвхитэй, санаачилгатай оролцдог, хамтран ажилладаг  эв нэгдэлтэй, нэг зорилгод төвлөрч чаддаг  болоход анхаарч, Та бүхнийг олон талаар шахан шаардаж, сайн үйл хэрэг, сайн цэргийн мэргэжилтнүүдийг дэмжин ажиллах болно.  

Монгол Улсын зэвсэгт хүчнийг улс төрийн нам эвсэл, бүлэглэл, арилжаа бизнесийн холбооноос холдуулж, жинхэнэ эх оронч, чадварлаг, мэргэжсэн цэргийн стратегич удирдлагатай зэвсэгт хүчин байх ёстой гэдгийг энд зориуд анхааруулж байна" гэж хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНД дарж унших боломжтой. 

Ёслолын жагсаалыг нийслэлийн ард иргэд зочид төлөөлөгчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, генералууд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд үзэж сонирхлоо. 

Фото сурвалжилга

Гэрэл зургийг Mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг