Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

АПУ ХК 2017 оны эхний хагаст 15.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

З.Санжаа, iKon.mn
2017 оны 7 сарын 25
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

11:44 2017/07/25

АПУ ХК 2017 оны эхний хагаст 108.4 тэрбум төгрөгийн Борлуулалтын орлого олж, Орлогын татварт 5 тэрбум төгрөг төлж, тайлант үед 15.9 тэбум төгрөгийн Цэвэр ашигтай ажиллажээ.

Түүнчлэн компаний урт хугацаат зээлийн үлдэгдэл 47 тэрбум төгрөг болж 2016 оны эцсээс 23 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Тус компани 2016 оны эцэст маш бага буюу 2.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан билээ. Шалтгаан нь валютын ханшийн зөрүүнээс гэхэд л 26.5 тэрбум төгрөгийг алдсан байдаг. 

14:24 2017/07/21

Говь ХК 2017 оны эхний хагаст 33.9 тэрбум төгрөгийн Борлуулалтын орлого олж,  Орлогын татварт 1.1 тэрбум төгрөг төлж, Тайлант үед 3.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Компаний хувьд Борлуулалтын орлогын 60 орчим хувийг өртөг эзэлдэг. Энэ харьцаа мөн эхний хагаст хадгалагдсан байна. (Борлуулалтын 59.4 хувь нь буюу 20.2 тэрбум төгрөг)

2017 оны 06 сарын 30-ний байдлаар Говь ХК-ийн нийт хуримтлагдсан ашгийн хэмжээ: 71.2 тэрбум төгрөгт хүрээд байна. 

Тус компани 2016 оны 12 сарын 31-ний байдлаар 88.7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 16.1 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж нэгж хувьцаандаа 200 төгрөгийн ногдол ашиг (нийт 1.6 тэрбум төгрөг) тараасан билээ. 

11:14 2017/07/21

www.mpa.mn

Улсын Их Дэлгүүр ХК 2017 оны эхний хагаст 431.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ХК-иудын 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан мэдээнүүд эхнээсээ гарч байна.

УИД ХК өнөөдөр эхний хагас жилийн тайлангаа нээлттэй мэдээлжээ.

Тайлангаас харвал компани 2.7 тэрбум төгрөгийн Борлуулалтын орлого олж, Орлогын татварт 15.9 сая төгрөг төлж, Тайлант үед 431.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.

Тайланд компаний санхүүгийн зардал нилээд өндөр дүнг эзэлж байна. Тэр дундаа Хүүний төлбөр 891.8 сая төгрөгийг зардалд тусгажээ.

2016 оны эцэст тус компаний Хуримтлагдсан алдагдлын хэмжээ 6.9 тэрбум төгрөгт хүрээд байсан бол ийнхүү 2017 оны эхний хагаст 431.2 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар 6.5 тэрбум болж бага ч гэсэн багассан үр дүн гарчээ.