Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний хагас жилд гадаадын жуулчдын тоо 36 мянгаар өсчээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN

Манай улсын хилээр 2017 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 2.8 сая зорчигч нэвтэржээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 368.5 (15.2%) мянгаар өссөн гэсэн үг юм.

Улсын хилээр орсон зорчигчдын

  • 37.6 хувь нь Замын-Yүд,
  • 15.7 хувь нь Гашуун сухайт,
  • 15.1 хувь нь Буянт-Ухаа,
  • 11.8 хувь нь Алтанбулаг,
  • 6.6 хувь нь Шивээ хүрэн,
  • 13.2 хувь нь бусад боомтоор орсон байна. 

Улсын хилээр 2017 оны эхний хагас жилд гадаадын 216.9 мянган хүн орсон нь өмнөх оны мөн үеэс 36.3 (20.1%) мянгаар өсчээ. 

Хилээр орсон гадаадын зорчигчдын

  • 41.0 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 20.5 хувийг ОХУ-ын иргэд,
  • 11.3 хувийг БНСУ-ын иргэд,
  • 4.2 хувийг Япон улсын иргэд,
  • 3.5 хувийг АНУ-ын иргэд,
  • 2.8 хувийг Казахстан улсын иргэд,
  • 16.7 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.  

Мөн энэ оны эхний хагас жилд манай улсын давхардсан тоогоор 1.2 сая иргэн гадаадад зорчсон юм. Үүнээс 860.3 (71.8%) мянга нь хувийн журмаар зорчсон байна.