Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын Чикаго хотод амьдарч байгаа Монголчууд ОБЕГ-т 5,200 ам.доллар хандивлажээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Ойн түймэрт ажиллаж байгаа алба хаагчдад хүргэх, Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор  төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын хандивлаж буй эд материалын болон мөнгөн хандив тасралтгүй ирсээр байна.

Тухайлбал, АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдарч байгаа 110 гаруй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хандивын аян өрнүүлж, 5200 ам.доллар цуглуулснаа өнөөдөр илгээлээ.

Тус хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагад сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, “Сайн уу, Сайнаа” ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Б.Сайнбаяр нар гардуулан өгсөн юм.

 

Мөн Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг зэс үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК-ийн зүгээс 10 төгрөгийн хандив өгсөн бол Өвөрмонголчуудын “Би Монгол хүн” холбооноос өрнүүлсэн хандивын аяны хүрээнд цугларсан 1,599,999 төгрөгийг ӨМӨЗО-ны иргэн Д.Баянжаргал, “Нүүдэлчин сэрэхүй” ТББ-ын гишүүн Н.Бишгарам нар хүлээлгэн өглөө.

Түүнчлэн Капитрон банк 7,000,000, Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Казак залуусын фэйсбүүк группынхэн 250,000 төгрөг хандивлалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.