Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Самсунгийн өв залгамжлагч салсан нөхөртөө 8.6 тэрбум вон төлөхөөр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Самсунгийн үүсгэн байгуулагчийн том охин Ли Бо Жин, түүний нөхөр Лим Ву Жэ нарын гэр бүлээ салгах хүсэлтийг Сөүлийн шүүх өчигдөр шийдвэрлэсэн байна.

Шүүхийн шийдвэр ёсоор өв залгамжлагч хатагтай нөхөртөө 8.6 тэрбум вон ($7.6 сая) төлөхөөр болжээ. Ганц хүүг нь Ли Бо Жиний асрамжинд үлдээж, эцэгт нь сар бүр уулзах эрх өгсөн байна.

Ли Бо Жин нь Hotel Shilla зочид буудлын сүлжээний гүйцэтгэх захирал юм.

 

Тэд 1999 онд гэрлэж байсан бол салах үйл явц 2015 оноос эхэлсэн байна. Шүүхийн шийдвэрийг Ли Бо Жиний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн бол нөхөр Лим Ву Жэгийн тал эсэргүүцэж, давж заалдахаар болсон гэнэ. Тэр 1.2 их наядын ($1 тэрбум) хөрөнгө салгаж авах хүсэлтэй байгаа ажээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Форбс сэтгүүл Самсунгийн өв залгамжлагчийн хөрөнгийн хэмжээг $1.9 тэрбум (1.8 их наяд вон) гэж тодорхойлж байсан юм.

Ли Бо Жин 1970 онд төрсөн, одоо 46 настай. Түүний удирддаг Hotel Shilla компани нь олон тооны зочид буудал, татваргүй барааны дэлгүүр эзэмшдэг юм.

 

Эх сурвалж: Korea Times