Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлэх ёслолын жагсаал болно

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Жанжин Д.Сүхбаатарын талбайд

11:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүндэтгэл үзүүлэх Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын Цэргийн ёслолын жагсаал болно.

СТӨ-ний хойд талд байрлах “HOTELNINE” зочид буудалд

11:00 цагт Монголын Скаутын холбоо Ази Номхон Далайн бүсийн Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зусланг 2017 оны долоодугаар сарын 27-с эхлэн долоо хоногийн турш Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ. Тус чуулга уулзалтад Ази-Номхон далай, Европ, Америк тивийн нийт 40 орны 2,000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4,000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нар нийлээд 7,500 хүүхэд залуучууд оролцох томоохон арга хэмжээ болно.

Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлагын төвд

11:40 цагт 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаг үеийн асуудал, сүүлийн үед үйлдэгдсэн онц ноцтой дээрмийн гэмт хэргийг илрүүлсэн талаар мэдээлэл хийнэ.

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд

15:00 цагт “Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв” үзэсгэлэн нээгдэнэ.

ЗХЖШ-т

15:00 цагт Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж буй “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн талаар мэдээлэл хийнэ.