Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX MONGOLIA хагас жилийн ажлын тайлан

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 21
Сурталчилгаа
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлж хэрэглэгчдийн талархлыг хүлээж яваа RE/MAX компанийн хагас жилийн тайланг нийт уншигчиддаа хүргэж байна.

Олон улсын нэр хүнд бүхий франчайз бизнесүүд сүүлийн жилүүдэд Монголд үйл ажиллагаагаа нэвтрүүлж олон улсын стандартын үйлчилгээг ард иргэд маань авах боломжтой болж байгаа билээ.

Тэдгээрийн нэг нь үл хөдлөх хөрөнгийн зуучлалын бизнес болох RE/MAX компани билээ. Улаанбаатар хотын хаа нэгтээ агаарын бөмбөлөг бүхий лого улаан цэнхэр цагаан өнгөөр бичигдсэн RE/MAX логог та бүхэн харж байсан л биз дээ.

Тэгвэл дөнгөж нэг жил хагасын өмнө Монголд өөрийн салбараа нээж байсан АНУ д төвтэй энэхүү компани одоогоор 250 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтай нийт 14 салбартай болоод байгаа юм.

2017 он гарсаар энэхүү хамт олон нийт 34,5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 800 гаруй хувийн өндөр өсөлт үзүүлсэн байна.  

Ялангуяа 5-р сар хамгийн өндөр борлуулалттай буюу 14,6 тэрбумын борлуулалттай сар байсан байна.

RE/MAX компаниар дамжин борлуулагдаж буй үл хөдлөх хөрөнгийн дундаж м кв 72 бол дундаж үнэ 148 сая төгрөг байна. Энэхүү салбарын хөгжилд нөлөө их үзүүлдэг ипотекийн зээл хэдийгээр энэ жилийн хувьд хязгаарлагдмал байсан нь худалдааны гүйлгээнүүдэд нөлөөгөө үзүүлсэн ч гэсэн түрээсийн зах зээл тун их эрэлт өндөртэй байсныг энэхүү компанийн мэргэжилтнүүд дурдаж байна.

Тэдний зүгээс хэрэглэгч нартаа зориулан шууд харилцах боломжтой live chat, газрын зураг дээрхи бүсчилсэн хайлт, таны худалдаа хийхийг хүсч буй тэр л бүст худалдан авагч нартай ажиллаж буй агентуудыг үзүүлдэг maxmatch цэс г.м хэрэглэгч нарынхаа цаг завыг хэмнэсэн олон олон шинэлэг технологиудыг remax.mn вэб сайт дээрээ шинээр нэвтрүүлжээ.   Үл хөдлөх хөрөнгийн бизнес олон улсад хамгийн их хөрөнгө оруулалтын өгөөж өндөртэй, тогтвортой, өсөлттэй бизнесийн нэгд зүй ёсоор тооцогддог.

Цаашдаа энэ салбарын бизнесүүдэд маш их боломж байна.

Хэрэв та бүхэнд үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах, худалдан авах% түрээслэх түрээслүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа бол та өөрт хамгийн ойр байрлах RE/MAX ын брокер оффистой доорхи холбоосоор зочилж холбогдоорой.

http://remax.mn/officeagent

 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.