Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/21-НД НИЙТЛЭГДСЭН

Линкин Парк хамтлагийн гоцлол дуучин амиа хорложээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Линкин Парк рок хамтлагийн гоцлол дуучин, 41 настай Честер Бэннингтон өчигдөр буюу Пүрэв гарагт өөрийгөө дүүжилж, амиа хорлосон байна.

Түүний цогцсыг Лос Анжелес дүүргийн Палос Вердес Истэйтс дэх гэрээс нь өглөөний 09:00 цагийн үед олжээ. Бэннингтон хар тамхи, архинд донтох өвчтэй байсан юм.

1996 онд тэрээр дунд сургуулийнхаа найз нартай Линкин Парк хамтлагийг байгуулж байв. 2000 онд гаргасан Hybrid Theory цомог нь анхны амжилтыг авчирсан юм. Дараа нь Meteora, Minutes of Midnight, A Thousand Suns зэрэг цомгуудаа хит болгож байжээ.

Бэннингтон 1996 онд Саманта Мэри Олит хэмээх бүсгүйтэй гэрлэж, 2005 онд салахдаа нэг хүүхэдтэй болсон байв. Дараа нь тэр Тайлер Ли Бэннингтонтой гэрлэж, гурван хүүхдийн эцэг болсон юм.

Бэннингтоны нас барсан өдөр нь түүний талийгаач найз, дуучин Крис Корнеллийн төрсөн өдөртэй давхцаж байна. Корнелл өнгөрсөн тавдугаар сард нас барсан ба түүний оршуулгын ёслол дээр Бэннингтон дуулж байсан юм.

Эх сурвалж: Russia Today