Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

89 настай Инстаграм од

А.Намуун, iKon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
 

Нас бол зүгээр л тоо гэдгийг баталж буй Инстаграм од эмээгийн талаар танилцуулж байна.

Бадди Винкл (Baddie Winkle) хэмээх нэрээр Америкт алдаршиж буй энэхүү эмээ өдгөө 89 настай. Тэрбээр 86 наснаасаа цахим сүлжээг шуугиулж, олны анхаарлыг татаж эхэлжээ.

Эмээгийн жинхэнэ нэрийг Хэлэн Винкл гэдэг. Түүний инстаграм хуудас 3.1 сая дагагчтай юм.

Бадди Винкл эмээ өдгөө 89 настай хэдий ч 18-тай охин мэт эрч хүчтэй нэгэн. Тод өнгийн хувцаслалт нь түүний имиж болж чаджээ.

Тэрбээр Лос Анжелесийн үдэшлэгүүдэд моделиор ажилладаг, шоу, үдэшлэгэнд байнга явдаг маш завгүй нэгэн аж.

Саяхнаас бүр "Dimepice" компанийн усны хувцасны моделиор ажиллаж эхэлсэн байна.

Гэрэл зургууд