Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Биедээ 102 ширхэг iPhone нууж дээд амжилт тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт нэгэн эмэгтэй Хонг Конгоос Хятад руу 102 ширхэг iPhone нууж гаргах гэж байгаад гаалийнханд баригджээ.

Хонг Конгоос хямд үнээр электроник төхөөрөмж худалдан аваад Шэнжэнээр дайруулан Хятад руу оруулж зарах нь хулгайн наймааны хамгийн ашигтай гарц болоод байгаа юм.

Шэнжэнь хотын гаалийнхан зуны халуунд зузаан хувцас өмссөн эмэгтэйг сэжиглэн саатуулж шалгах үеэр энэ хэрэг илэрсэн байна. Түүний хэвлийг тойруулан дөрвөн давхар iPhone гар утас багласан байсан ба мөн 15 ширхэг үнэтэй бугуйн цагийг завсарт нь хавчуулсан байжээ.

 

Нийтдээ 20 орчим килограм жинтэй “төмөрнүүдийг” тэр эмэгтэй биедээ тээвэрлэж явсан байна. Хулгайн наймаачдад барааг нь тодорхой үнэ хөлсөөр тээвэрлэж өгдөг хүмүүс хүртэл бий болсон байдаг гэнэ.

 

Эх сурвалж: TheNextWeb