Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Wi-Fi сүлжээгээр ирэх халдлагаас хамгаалах iOS хувилбар өнөөдөр гарч байна

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 20
IKON.MN
Зураг зураг

Apple компани өнөөдөр iOS 10.3.3 хувилбар гаргасан нь хакеруудын халдлагаас хамгаалах зориулалттай юм.

Энэ удаагийн хувилбар нь Broadcom Wi-Fi микросхемээр дамжин гар утасны удирдлагыг авдаг системийн цоорхойг нөхөх үүрэгтэй гэнэ. Broadcom компанийн Wi-Fi сүлжээний эд ангийг Apple-аас гадна HTC, LG, Google, Samsung компанийн гар утаснууд ашигладаг юм.

Apple компанийн програмын аюулгүй байдлын нөхөөс харьцангуй богино хугацаанд гарч байгаа нь энэ. Google компани Андроид системийнхээ нөхөөсийг гаргаад байгаа ч гар утас үйлдвэрлэгчдээс хамаараад янз бүрийн хугацаанд хэрэглэгчдэд хүрэхээр байгаа юм.

Та iPhone хэрэглэдэг бол Settings-> General-> Software Update хэсэгт нэвтрэхэд iOS 10.3.3 хувилбарыг суулгах урилга гарч ирнэ.

 

Эх сурвалж: The Verge