Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Болдбаатар: Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-д нэр дэвшигчдийг эргүүлэн татах шийдвэрт бухимдаж байна

ikon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

2016 оны орон нутгийн сонгуулиар Дундговь аймгийн Баянжаргалан сумын ИТХ-д АН олонхын суудал авсан ч тухайн төлөөлөгч нар бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байгаа талаар тус сумын АН-ын төлөөллүүд болон иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын хувиараа хөдөлмөр эрхлэгч Х.Болдбаатар "Баянжаргалан сум 1,200 гаруй хүн амтай 700 гаруй сонгогчидтой, ИТХ-ын 15 суудалтай.

2016 оны орон нутгийн сонгуульд манай намд иргэд итгэл хүлээлгэж 15 суудлаас 10 суудлыг авсан.

Гэвч өрсөлдөгч МАН-аас аймгийн Захиргааны Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандаж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй холбоотой гомдлыг гаргасан.

МАН-ын зүгээс сумын сонгуулийн хорооны нэхэмжлэлийг хүчингүй болгох, АН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан 10 хүний нэрийг эргүүлэн татах агуулгатай нэхэмжлэл гаргасан байдаг.

Хариуцагчаар сонгуулийн хороо татагдсан юм. Ингээд сонгуулийн хороо нэхэмжлэл гаргасны дагуу бид тогтоолоо өөрчлөхөд татгалзах зүйлгүй гэсэн тайлбарыг өгсөн байгаа.

Энэ нь бас анхаарал татаж байна. Нэхэмжлэгч, хариуцагч хоёр маань нэгдсэн байдалтай байгааг бид ажиглаад гуравдагч этгээдээр шүүхэд гомдол гаргаж оролцсон.

Ингээд шүүхийн анхан шатны үйл ажиллагаа явагдаж Дундговь аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс бидний талд шийдвэр гарсан. Дараа нь нэхэмжлэгч тал давж заалдсан.

Нийслэлийн Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхээс мөн л анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм.

Хоёр шатны шүүхэд ялалт байгуулсан  байхад нэхэмжлэгч талаас дахиад Улсын Дээд Шатны Шүүхэд гомдол гаргасан.

Дээд Шатны Шүүхийн шийдвэр өмнөх хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, АН-аас ИТХ-д нэр дэвшсэн 10 хүний нэрийг эргүүлэн татах шийдвэр гаргасанд бид бухимдаж байна.

Ард түмний сонголтыг хүндэтгэхгүйгээр шийдвэр гаргалаа. Бид Улсын Ерөнхий Шүүгчид болон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, АН-ын дарга нарт хүсэлт гаргаж ерөнхий шүүгчээр дүгнэлт гаргуулан уг хэргийг дахин хянахыг ажил хэрэг болгох талаар албан тоотыг хүргүүлэхээр болоод байна" гэлээ.

Үүсээд байгаа нөхцөл байдал сумын өмнөх удирдлагууд байр сууриа тавьж өгөхгүй байгаатай холбоотой

 
Гэрэл зургийг mpa.mn

Дундговь аймгийн АН-ын дарга Ц.Мөнхбат "Энэ үүсээд байгаа нөхцөл байдал өмнө нь найман жил сум орон нутгийг удирдаж байсан удирдлага өөрсдийн байр сууриа тавьж өгөхгүй байгаатай холбоотой. 

Дундговь аймгийн АН 2016 оны орон нутгийн сонгуульд Аудитын газраар баталгаажуулсан нэгдсэн мөрийн хөтөлбөртэйгөөр оролцсон.

Нэгдсэн мөрийн хөтөлбөрөөс тухайн орон нутагтаа тохирсон заалтуудыг аваад энэ заалтуудыг орон нутагтаа хэрэгжүүлнэ гэсэн мөрийн хөтөлбөрийг Баянжаргалан сумын АН гаргасан юм.

Үүн дотор Аудитын газраар баталгаажуулаагүй дөрвөн заалт байна. Үүнээс болоод АН ялалт байгуулсан, мөрийн хөтөлбөртөө нэмээд заалт оруулсан гэсэн шалтгаанаар Баянжаргалан сумын МАН-аас гомдол мэдүүлээд байгаа. 

Аймгийн мөрийн хөтөлбөр дээр аймгийн төвөө буюу Сайнцагаан сумыг гэрэлтүүлнэ гэж оруулсны зөвхөн Сайнцагаан гэдэг нэрийг өөрчлөөд Баянжаргалан сумыг гэрэлтүүлэх арга хэмжээ авч, хэрэгжүүлнэ гэсэн заалтаар сольсон.

Энэ заалтыг нэмснээр тухайн орон нутгийн удирдлагууд ялагдалд хүрлээ гэж үзээд байгаа" гэв.