Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

17 түймрийн ЕСИЙГ нь цурманд оруулаад байна

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Онцгой Байдлын Ерөнхий Газраас Ой хээрийн түймрийн өнөөдрийн /2017.07.19/ нөхцөл байдлын мэдээлэл ирүүллээ. 

Одоогоор долоодугаар сарын 17-ны өдөр асаж байсан 21 түймрээс 4 түймрийг бүрэн унтрааж, 9 түймрийг цурманд оруулж, 8 түймрийг унтраахаар ажиллаж байна.

Улсын хэмжээнд дөрвөн түймрийг бүрэн унтраагаад байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Хэрийн гол” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 120 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.05-ны өдрийн 23:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 17 алба хаагч, орон нутгийн 23 иргэн, нийт 40 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 21:20 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Увс аймгийн Малчин сум, Баянмандал багийн “Хүүрийн хээ” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 45 км-т/ аянга бууж ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 10:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 42 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 07.18-ний өдрийн 01:00 цагт бүрэн унтраасан.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 14:00 цагт бүрэн унтрааж тус багийн Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Хээрийн түймэр: Булган Гурванбулаг сум, Хөгнө багийн “Устын-Ам” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:35 цагт хүлээн авч орон нутгийн 30 иргэн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж 07.18-ны өдрийн 12:00 цагт бүрэн унтрааж тус сумын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн.

Есөн түймрийг цурманд оруулжээ

Булган аймгийн Сэлэнгэ сумын Таримал багийн “Таримлын-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 10 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.14-ний өдрийн 18:48 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 24 алба хаагч, орон нутгийн 12 иргэн, нийт 36 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:50 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Эрээн дэв” гэдэг газар /сумын төвөөс  зүүн урд зүгт 51 км-т/ аянга буусны улмаас ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 13:45 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 21 алба хаагч, Аврах тусгай ангийн 12 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 28 иргэн, нийт 107 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хуст” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн урд зүгт 15 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний 22:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 19 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, орон нутгийн 55 иргэн, нийт 114 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл багийн “Хүдэр-Овоо” гэдэг газар /Түнхэл тосгоноос зүүн зүгт 36 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 11:08 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, НОБГ-ын 12 алба хаагч, Булган аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, “Улаанбаатар Төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын Онцгой байдлын ангийн Мандал сум дахь салбарын 10 алба хаагч, мөн Салхит салбарын 10 алба хаагч, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.18-ны өдрийн 15:20 цагт цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 45 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, ЗХ-ний 120 дугаар ангийн 62 алба хаагч, орон нутгийн 5 иргэн, нийт 105 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацалтын-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 11 алба хаагч, ЗХ-ний 326 дугаар ангийн 51 алба хаагч, орон нутгийн 31 иргэн, нийт 132 хүн, 12 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 16:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 25 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 40 иргэн, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.17-ны өдрийн 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 35 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Архангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 32 иргэн, нийт 70 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 15:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 25 иргэн, нийт 34 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.16-ны өдрийн 10:30 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.

Найман түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Гэрэл зургийг Mpa.mn

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Өлөнт” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07:08-ны өдрийн 19:30 цагт хүлээн авч Орхон аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч, орон нутгийн 2 иргэн, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант багийн “Майнт өндөр-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 150 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.09-ний өдрийн 19:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, нийт 35 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Буурагчин багийн “Марзын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 90 км-т/ 07.01-ний өдөр ойн түймэр гарч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, орон нутгийн 11 иргэн 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 07.07-ны өдөр унтраасан боловч 07.17-ны өдөр дахин ассан тухай дуудлагыг 17:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум, Түнхэл  тосгоны “Тайлч” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т/ ойн түймэр гарсан дуудлагыг 07.12-ны өдрийн 13:24 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн 40 алба хаагч, нийт 42 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум, Баянцагаан багийн “Харанхуйн-Ам” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/ 07.09-ний өдөр ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.11-ний өдрийн 11:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 54 иргэн, нийт 78 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сум,  Баянцагаан багийн “Шоргоолжийн даваа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30  км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 07.12-ны өдрийн 20:32 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 1 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 20 алба хаагч, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 20 алба хаагч, орон нутгийн 66 иргэн, нийт 87 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Баянтуул багийн Естийн рашааны “Орц-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойш 300 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.15-ны өдрийн 13:35 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Төв аймгийн Эрдэнэ сум, Чулуут багийн “Ар матах-Уул” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 200 км-т/ ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 07.16-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн 24 алба хаагч, орон нутгийн 52 иргэн, нийт 76 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар