Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Бейонсэ жилийн орлогынхоо 88 хувийг амьд тоглолтоос олжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Шоу бизнесийн хамгийн том төлөөлөгчдийн нэг, дуучин Бейонсэ саяхан 2016 оны орлогын тайлангаа дэлгэжээ.

Тэрээр өнгөрсөн онд нийтдээ $62.4 саяын орлого олсон байна. Бейонсэ нь энэ үзүүлэлтээрээ хөгжмийн салбарын хамгийн өндөр орлоготой од болсон юм.

Орлогын задаргааг нь харвал тун сонирхолтой дүр зураг харагдаж байна. Түүний орлогын 88 орчим хувь буюу $54.7 сая нь амьд тоглолт, концертоос оржээ. Харин цомгийн борлуулалтаас $4.5 сая, стриминг үйлчилгээнээс $1.9 сая, паблишинг буюу хөгжмийн бүтээлээ ашиглуулсны төлбөрөөс $1.3 саяыг тус тус олсон байна.

Хөгжмийн салбарын орлого амьд тоглолт, концертуудаас голлон бүрддэг болсон нь эндээс харагдаж байгаа бол онлайн стрим маш бага хэмжээтэй байгаа нь мөн харагдаж байгаа юм. Хамгийн өндөр орлоготой дуучин нь Spotify, Tidal, iTunes зэрэг стриминг үйлчилгээнүүдээс ердөө ийм хэмжээтэйг олж байгаа бол бусад нь хэдийг олдог нь сонин. Цомгийн борлуулалт жилээс жилд буурсаар байгаа бол онлайн платформуудыг түүний орлон гарч ирнэ гэсэн хүлээлт байдаг. Гэвч үр дүн хангалттай хэмжээнд хүрэх болоогүй байна.

 

Эх сурвалж: Quartz