Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Петровис групп ОБЕГ-т “HAGGLUND BV-206” газар, уснаа явагч машин, 30 сая төгрөг хандивлалаа

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 18
Сурталчилгаа

Монгол Улсын хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүх соёлын үнэт зүйлсийг болзошгүй байгалийн, хүний, техникийн болон технологийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх чиг үүрэгтэй Онцгой Байдлын Ерөнхий Газарт өнөөдөр Петровис групп зайлшгүй шаардлагатай техник хэрэгсэл болох “HAGGLUND BV-206” газар, уснаа явагчийг хандивлалаа.

 

Энэхүү машин нь Швед улсад үйлдвэрлэгдсэн, НАТО-ийн армийн зэвсэглэлд ашигладаг.  Гал түймэр, зуд, үер гэх мэт байгалийн эрс тэс үзэгдэл ихтэй манай оронд машин техник хүрэх боломжгүй газарт аюул осол, гамшиг тохиолдсон үед ОБЕГ-ынхан цаг алдалгүй хүрэх боломжтой боллоо.

“HAGGLUND BV-206” нь Монголд ердөө 3-хан ширхэг байгаагийн нэгийг өнөөдөр гардуулж өгсөн байна.

 

Байгаль цаг уурын онцгой нөхцөл, сорилт тулгарсан нөхцөлд ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн гамшгийн голомтод аюултай улаан биеэрээ тулгарах үед техник, хангамж нөөцийг хүргэх болон гашгийн бүсээс иргэдийг аврах, ачиж тээвэрлэх боломжийг эрс нэмэгдүүлж байгаагаараа “HAGGLUND BV-206” Онцгой Байдлын салбарынханд чухал хэрэгтэй техник хэрэгсэл юм.

Урт, өргөн

6,97х1,87м

Чирэх хамгийн их жин

2500 кг

Дээд хурд

Зам 50 км/ц ус 4 км/ц

Ашиглалтын агаарын хэм

+46С              -52С

Hagglunds Bandvagn 206 (Bv 206)

Хоёр хэсгээс бүрдсэн, бүх дугуй хөтөлдөг, газар уснаа явагч юм.

Тээвэрлэлт

Нийтдээ 17 хүн тээвэрлэх зориулалттай (урд хэсэгт 6, хойд хэсэгт 11) Арктикийн намаг шавартай алсдагдмал бүсэд болон Антарктидийн буюу туйлын бүсэд хүн, хүч тээвэрлэх зориулалттай.

Анх 1974 оноос хөгжүүлсэн бөгөөд 1980 оноос Шведийн армийн зэвсэглэлд нэвтрүүлсэн байна.

Анх хойд Шведийн байгаль цаг уурын алсдагдмал бүсэд хүн хүч, тоног төхөөрөмж тээвэрлэх зориулалттай бүтээгдсэн бөгөөд өөрийн жин харьцангуй хөнгөн учир бараг бүхий л нөхцөлд үзүүлэлтээ алдахгүй үүрэг гүйцэтгэх боломжтой болгосон.

Бүрэн газар уснаа явагч

Дэлхийд нийтээ 11,000 гаруй үйлдвэрлэгдэж, нийт 37 орны батлан хамгаалахын салбарт үүрэг гүйцэтгэж байгаа аж. Монголд ердөө  3 ширхэг байдаг.

Жин

Өөрийн жин 2,250 кг, 2500 хүртэл жинтэй чиргүүлийг 2 дахь хэсгийн араас нь чирэх боломжтой. Мерседес Бенз мотортой, 6 цилиндртэй.

Шатахуун зарцуулалт

А-92 бензинээр ажилладаг, 100 км-т 100 литр бензин зарцуулдаг. Үйлдвэрээс 100 литрийн багтаамжтай түлшний савтай, нэмэлт тоноглолоор 500 литрийн түлшний саваар тоноглосон.

Цэргийн зориулалтаар түгээмэл хэрэглэгдэж байсан эдгээр газар уснаа явагчийг сүүлийн жилүүдэд гал түймэртэй тэмцэх салбарт шилжүүлэх хэрэглэх нь нэмэгдсэн байна.

 

Ойрын өдрүүдэд ой хээрийн түймэр гарч, байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учруулж байгаа тул Петровис групп цаашид ой хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хандивлаж байна.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.