Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн 56 жилийн ЗУРГААДУГААР саруудаас хамгийн халуун нь энэ оных байлаа

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 18
iKon.MN
 

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллэсэнээр өнгөрсөн сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-7.1 градусаар дулаан, сүүлийн 56 жилийн хамгийн халуун сар байсан байна.

Агаарын температурын сарын дундаж өнгөрсөн сард

  • Ихэнх нутагт 15.1-20.0 градус дулаан,
  • Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулсаар 2.9-10.0 градус,
  • Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Хан Хөхий, Хан Тайширын нуруу, Хархираа, Түргэн, Аж Богд уулсаар 10.1-15.0 градус,
  • Увс нуур, Их нууруудын хотгор, нууруудын хөндий, Баруун хуурайн хоолой, Мэнэнгийн тал болон говийн нутгаар 20.1-25.0 градус,
  • Номин, Шаргын говиор 25.1-28.1 градус дулаан байжээ.

2017 оны зургаадугаар сард хамгийн их хур тунадас Төв аймгийн Мөнгөнморьт суманд 73.5 мм-т хүрсэн байна. Агаарын үнэмлэхүй их температур Дорноговь аймгийн Сайншанд сумын нутгаар 40.0 хэм, үнэмлэхүй бага температур Завхан аймгийн Цэцэн-Уул суманд -5.0 хэмд хүржээ. Салхины үнэмлэхүй их хурд Булган аймгийн Могод суманд түр зуур 36 м/с хүрсэн байна.