Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүүхээр Л.Чинбатыг тэргүүнээр томилсон байтал ажлаа хүлээлгэж өгөхгүй байна"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Шүүхийн гурван шатны хууль ёсны шийдвэрийг эсэргүүцсэн бөхчүүдийн асуудлаар мэдээлэл хийлээ.

"Бөх хүний жудаг талаасаа ааваа, авгаа хамгаалж байсан ч ийм асуудал гаргах ёсгүй"

Ц.Ариунболд “Ажлаа авалцах гэтэл цагдаа нар ирсэн байсан. Ажлаа хүлээлцэж авахыг хүлээгээд сууж байхад 20 гаруй хамгаалалтын албаныхан бидэнтэй хамт байсан.

Говь-Алтай аймгийн нэр бүхий бөхчүүд хүч түрэн орж ирсэн. Гэхдээ цахилгаан бороохойтой байсан.

Бид гарах гэтэл Бөхийн Өргөөний хаалга цоожтой, Р.Нямдоржийн хүү Ганбаатар гарьд хаалга өшиглөж онгойлгон, бид хөөгдөж гарсан.

Голь-Алтай аймгийнхан мундаг юм байна. Гэхдээ та бүхнээс гадна 20 аймгийнхан бий шүү.

Монгол үндэсний бөх, Монгол Үндэсний Бөхийн Холбоо бол төрийн өмч, Монгол үндэсний өв соёл.
Монгол бөхийн бие хаа, гень, гаргаж байгаа авир нь хүртэл өөрчлөгдөөд байна. Эрт үед том биетэй, хүчтэй бөхөд юу ч хэлж байсан тайван л хүлээж авдаг байсан.

Энэ нь допинг хэрэглээгүйн шинж. Харин өнөөдрийн Үндэсний бөхийг тойрсон янз бүрийн асуудлыг цэгцлэх болно.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Шүүхээр Л.Чинбатыг тэргүүнээр томилсон боловч одоог хүртэл ажлаа хүлээлгэж өгөхгүй л байна.

Та бүхэн очвол Бөхийн өргөөний гадаа шөнөжин хоносон залуус бий. Бөх хүний жудаг талаасаа ааваа, авгаа хамгаалж байсан ч ийм асуудал гаргах ёсгүй.

Геннисийн бөхийг Хүдэрбаатар гэх залуу анх санаачилсан. Орлогч нь Нямдорж гуайтай уулзахад болохгүй гэж хэлээд хөөж гаргасан байдаг. Гэтэл сарын дараа яасан бэ? Геннисийн номд бичүүллээ шүү дээ” гэв.

"Энэ бүх асуудлыг шинэ бөхийн холбоо засаж чадна гэж судлаач хүний хувьд үзэж байгаа"

Бөх судлаач Д.Ганболд “Үндэснийхээ уламжлалыг мэдэхгүй хүн байх ёсгүй. Арга техникийн хувьд сайжруулах зүйл олон бий.

Хоёр тал болоод байгаа асуудлыг гурван шатны шүүх давчихсан байтал ажлаа хүлээлгэж өгөхгүй байна.

Монгол бөхийн 50 шинэчлэл ер шинэ зүйл биш. Угаас байсан зүйлсийг хөрвүүлчихсэн. Харин энэ бүхнийг шинэ бөхийн холбоо засаж чадна гэж судлаач хүний хувьд үзэж байгаа.

Энэ асуудлыг шинэ Ерөнхийлөгч маань хүртэл анхааралдаа аваасай” гэлээ. 

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/700054876846750/