Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо сүмогийн нэгэн дээд амжилтыг давтлаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Даваа гарагт Нагояад болж байгаа сүмо башогийн ес дэхь өдрийн барилдаанд давж, босоо үлдсэн ёкозуна Хакухо Японы үндэсний бөхийн бас нэг дээд амжилтыг давтжээ. Мэргэжлийн сүмод барилдаж эхэлснээс хойш түүний давааны тоо 1,045 болсон нь талийгаач их аварга Чиёнофужигийн амжилттай давхцсан байна.

Өчигдөр тэр мэгаширагийн дөрөвт бичигдэж байгаа Кагаяакиг давж, ялалт ялагдлын тоо нь 9:0 харьцаатай болсон юм.

Сүмогийн домог болсон ёкозуна Чиенофужи 2016 оны долдугаар сард нас барсан. Ингэснээрээ 32 настай Хакухо сүмогийн түүхэнд хамгийн олон ялсан ёкозуна болж, Чиёнофужигаас гурван нас залуу байхдаа уг амжилтыг давтаж байгаа ажээ.

Одоо тэр хоёр давахад озеки Кайогийн сүмогийн түүхэнд тогтоосон дээд амжилтыг давтана. Башо дуусахад зургаан барилдаан үлдээд байгааг тооцвол Хакухо энэ амжилтыг хялбар давж шинэ дээд амжилт тогтоохоор харагдаж байгаа юм.

Өөрөөр хэлбэл тэрээр үлдсэн зургаан өдрийн талд нь ялалт байгуулахад сүмогийн бүх цаг үеийн хамгийн олон давсан бөх болох ажээ.

 

Эх сурвалж: Japan Times