Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Үгс өвтгөх үед

ikon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN

Энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль нь иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрх рүү халдсан хууль болсон төдийгүй үүнийг хэвлэл мэдээллийн байгууллага, зарим төрийн бус байгууллагууд эсэргүүцсээр байгаа билээ. Тэгвэл ийм төрлийн хуулийн зохицуулалтыг олон улсад хэрхэн зохицуулах ёстой, иргэдэд ямар хохирол учирч байгаа талаарх "The Economist" сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийг орчуулан хүргэж байна. 

Орчуулсан: Э.Лхагва 


Гүтгэлгийн эсрэг хууль хэрэгтэй ч түүнийг сайтар боловсруулж, нарийн зохицуулалт шингээж өгөх шаардлага мөн зайлшгүй. 

Хэтэрхий олон оронд эрх мэдэлтэй этгээдүүдийг ил шүүмжилсэн иргэд ял эдлэх тохиолдол буурахгүй байна. 

 

Тайландын ферм дээр ажиллаж буй цагаач Бирм иргэд өөрсдийгөө амралтгүй хөдөлмөрлүүлж, тахианы байранд унтахыг шаардаж буй талаараа төрийн байгууллагад гомдол гаргажээ. Харамсалтай нь тэдний гомдлыг хэрэгсээгүй бөгөөд одоо тэд ажил олгогчоо гүтгэсэн гэмт хэрэгт ял хүлээж сууна. 

Гүтгэн доромжлохын эсрэг хуулийн амин сүнс нь хохирол учруулахуйц хорлонтой худал хуурмагийг ялган, зогсооход оршдог. Материаллаг буюу хэмжигдэхүйц хохирлыг шүүх тогтоож түүнийг барагдуулах шаардлага хүргүүлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл арав гаруй оронд энэ гэмт хэргийг иргэний бус эрүүгийн гэмт хэрэг гэж авч үзсэн хэвээр байна. Илүү дэлгэрэнгүй унших. 

Эдгээр оронд эрх мэдэл бүхий улс төрч ба бизнесмэнүүдийн буруу үйлдлийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлэх, тухайн үйлдлийг олон нийтэд дэлгэхэд тухайн шүүмжлэл бодит хохирол дагуулсан эсэх хамаарахгүйгээр та дампуурах эсвэл шоронд суух сонголтууд хүлээнэ. 

Дарангуйлагч төр, засгийн газрууд гүтгэн доромжлохыг эрүүгийн хуулиар шийдвэрлэх сонирхол шүүмжлэгчдээ шоронд хийхэд бус дуугүй байлгах хүсэлд нь нийцдэг.

Зарим оронд нэр дурдагдаагүй этгээдүүд хүртэл эрүүгийн хэрэг үүсгэх гомдол гаргах эрх нь нээлттэй. Жишээ нь, Мьянмарт тус улсын хамгийн хүчтэй улс төрч Ан Сан Су Чигийн намын гишүүд түүний өмнөөс шүүхэд ханддаг. Ийм хуулийн зохицуулалт олон нийтийн дэмжлэгийг авах нь бий. Мьянмарчууд хатагтай Су Чиг өмөөрч түүнийг бусад улс төрчдийн адилаар хянан, асуух үүрэгтэй сэтгүүлчдийг дэмжихгүй байж болох талтай. Үүнтэй төстэй жишээ Тайландад бас бий. Тайландууд эзэн хаанаа хайрлан хүндэлж ирсэн ард түмэн. Түүнийг шүүмжлэхийг олон жилийн өмнөөс хуульчлан зогсоожээ. Тайландыг захирч буй цэргийн засгийн газар өөрсдийгөө шүүмжлэхийг эх орноосоо урвах зүйл заалтаар хамгаалж маршлын хуулийг баталсан. Фэйсбүүк пост хуваалцсаныхаа төлөө нэгэн амжилттай явсан хүний эрхийн хуульч хэдэн арван жилийн ял сонсоод байна. 

Гүтгэн доромжлохын эсрэг хуулиуд үг хэлэх эрхтэй зөрчилддөг.  Хэлэх эрх бол абсолют буюу бүрэн эрх биш юм. Хүчирхийлэлд уриалах нь гэмт хэрэг адил хүнд хохирол учруулахуйц худал үгс тараах нь гэмт хэрэг гэж үздэг.  Гүтгэн доромжлохын эсрэг хууль хэлэх эрхийг хэмхчээд хаяхгүйн тулд эдгээр дөрвөн нөхцлийг хангах шаардлагатай байдаг. 

Нэгдүгээрт, гүтгэн доромжлох гэмт хэргийг эрүүгийн хэрэг мэт үзэж болохгүй. Иргэний маргаан байх учиртай. Хэн нэгнийг гомдоолоо гээд шоронд суух шийтгэл байж болшгүй юм. 

Хоёрдугаарт, хохирлыг тооцон барагдуулахдаа залхаан цээрлүүлэх бус нөхөн төлбөр хэлбэрээр тооцох хэрэгтэй. Эрх мэдэлтэй хүмүүс шүүмжилсэн иргэдээ төлбөрийн чадваргүй болгох хэрэгсэл болгож болдоггүй. Нэхэмжлэгч этгээд хохирол учирсан гэдгээ нотлох шаардлагатай. 

Гуравдугаарт, Зөвхөн нэр дурдагдсан этгээд буюу хохирсон этгээд нэхэмжлэл гаргах боломжтой байх буюу тухайн мэдээлэлд хамгийн их зэвүүцсэн хэн дуртай нь гомдох эрхийг хааж өгөх нь чухал. 

Мянмарын парламент энэ алдаагаа засна гэж байгаа боловч тус улсын баталсан хуулийг бүрэн өөрчлөхгүйгээр эерэг өөрчлөлт харагдах боломжгүй байгаа юм. 

Хамгийн сүүлд буюу хамгийн чухал шалгуурт,  Эрх мэдэлтэй этгээдүүдийг энэ хуулийг хэрэглэх боломжийг хязгаарлах өгөх. Энэ зэвсэг хэзээ ч улс төрийн намууд ба төрийн байгууллагуудад байж болохгүй. Хохирлоо тооцон нэхэмжлэл гаргах шалгуур олон нийтийн албан тушаалтан ба улс төрчдөд энгийн иргэнээс өндөрт тавигдах хэрэгтэй. 

Мэдэгдлүүд ба үгс намайг өвтгөж чадахгүй 

Хэлэх эрхийг хамгийн сайн хамгаалж, энэ харилцааг тэнцвэржүүлж чадсан газар бол Америкийн Нэгдсэн Улс юм. Гүтгэн доромжилсон гэж нэхэмжлэл гаргахаар шийдсэн олон нийтийн албан тушаалтан шүүхийн өмнө зөвхөн тухайн мэдээллийн худал гэж нотлохоос гадна хэлсэн, түгээсэн хүнийг худал гэдгийг мэдээд тараасан гэдгийг нотлох шаардлага үүсдэг.

Энэ зохицуулалт эрх мэдэлтэй хүмүүсийг санаатай гүтгэлгээс хамгаалахаас гадна олон нийтийн мэдэх эрхийг хамгаалсан эрүүл шүүмжлэлийн орон зайг нийгэмд үлдээдэг байна. Тэд олон нийтийн ийм хяналтан дор байхыг ихэнх тохиолдолд таашаадаггүй ч зүй нь түүндээ юм. 

 

Энэхүү нийтлэл сэтгүүлийн хэвлэмэл хувилбарын Манлайлагч хэсэгт Үгс өвтгөх үед гарчигтай нийтлэгдсэн болно.