Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Миранда Кэррийн тансаг даашинз

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Виктория Секретийн супер модель Миранда Кэрр, Snapchat компанийг үүсгэн байгуулагч тэрбумтан Эван Спигель нар өнгөрөгч тавдугаар сард хуримаа хийжээ. Эдүгээ 34 настай загвар өмсөгч Миранда Кэрр өөрөөсөө найм дүү Эвантай 2015 оны зургаадугаар сараас хойш болзож эхэлсэн бөгөөд өнгөрсөн жилийн долоодугаар сард сүй тавьсан юм.

Хосууд Лос-Анжелесын зах хэсэгт орших өөрсдийн гэртээ цомхон хуримлажээ. Тэдний хуримд эцэг эх, найз нөхөд гээд 45 хүн л оролцсон аж.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Миранда хуримынхаа үеэр үлгэрийн гүнж мэт үзэсгэлэнтэй харагдаж байсны зэрэгцээ баярын нулимс унагаж байсан гэнэ.

Тэгвэл саяхан тэрбээр Vogue сэтгүүлд ярилцлага өгч хуримын даашинзныхаа зургийг өөрийн фэйсбүүк хуудсанд тавьж олон нийтэд ил болголоо. Миранда Кэрр хуримын өдрөө Dior Haute Couture брендийн тусгайлан оёсон тансаг цагаан даашинз өмссөн байна. 

Тэрээр хуримынхаа тухайд "Би сүй тавьсанаасаа хойш хуримын даашинзаа ямар байх талаар мөрөөдөж бодож эхэлсэн. Миний төсөөлөлд Монакогийн гүнж Грейс Келлигийн хуримандаа өмссөн даашинз байсан. Миний мөрөөдөл биелсэн" хэмээн ярьжээ.

Хосуудын хурим хаалттай болсон учир зураг, зочид нууцлаг хэвээр байгаа юм. Мөн тэд зураг авах, нийтлэхгүй байхыг зочдоос хүссэн байна.

 
 

Эх сурвалж: People