Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Мориноос унаж бэртсэн унаач хүүд нөхөн төлбөр олголоо

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 8-р зүйлийн 2-т “Баяр наадмын хурдан морийг 7-гоос дээш насны хүүхэд унах бөгөөд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан” байна хэмээн заасан.

2013 оноос эхлэн хүүхдийн эрхийг хамгаалах төрийн захиргааны төв байгууллага уралдаанд оролцох уралдаанч хүүхэд бүрийг бүртгэдэг болсон.

Энэ жилийн баяр наадмаар эрсдлийн түвшин тогтоох программд  уралдаанч хүүхдийн бичиг баримтыг үндэслэн хурууны хээн цахим бүртгэлээр бүртгэж  мэдээллийн сан  үүсгэж ажилласан нь онцлог байлаа.

Хурууны хээгээр уралдаанч хүүхэд бүртгүүлснээр үр дүн гарч хүүхэд мориноос унах, гэмтэл, бэртэл авсан тохиолдолд  даатгалын нөхөн төлбөр олгоход асуудал тулгарахгүй болсон юм.

Урьд өмнөх жилүүдэд хүүхдийн төрсний гэрчилгээгээр бүртгэж байсан бөгөөд уяачид хүүхдийг солих, бага настай хүүхдээр унуулах зэрэг тохиолдол гарч байсан бөгөөд уг асуудлаас болж  бүртгэлгүй хүүхэд мориноос унаж бэртсэн үед даатгалын нөхөн төлбөрийг олгох боломжгүй болж байсан юм.

Энэ удаа 600 орчим уралдаанч хүүхэд хурдан хүлгээ унаж уралдсанаас 23 хүүхэд хурдан мориноос унасан бөгөөд эдгээрээс гурван хүүхэд хөнгөн бэртсэн. Одоогоор  нэг хүүхдэд гэнэтийн ослын даатгалын нөхөн олговорыг Номин даатгал ХХК олгоод байна.

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар даатгалын үйл ажиллагаа явуулдаг 14 байгууллагад уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын асуудлаар санал тавьж уулзалт хийсний үндсэн дээр хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ олонтой мөн хүүхдэд олгосон нөхөн олговорын хэмжээг үндэслэн гурван байгууллагыг сонгосон бөгөөд үндэсний их баяр наадмаар номин даатгал ХХК хамтран ажиллаа.

Гэнэтийн ослын даатгал 1 жилийн хугацаатай бөгөөд сунгаа, үсэргээ, морин уралдааны үеэр болон энгийн үед сургуульд явах замдаа, амарч тоглож байхдаа бэртэж гэмтсэн тохиолдолд  нөхөн төлбөр авах боломжтой юм.

 

Эх сурвалж: Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Газар