2017/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B47
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S45
22°
15:00
S45
23°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S102
23°
19:00
S44
22°
20:00
S32
21°
21:00
S32
18°
22:00
S32
17°
23:00
S44
16°
00:00
S44
14°
01:00
S102
13°

Михаель Мюллер: ХБНГУ-ын зүгээс төрийн захиргааны албан хаагчдыг сургахад хамтран ажиллах боломжтой

ikon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын урилгаар Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч ноён Михаель Мюллер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр хотын дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний бие тэргүүтэй төлөөлөгчид энэ оны эхээр Берлин хотод айлчилсан.

Айлчлах үеэрээ Засгийн газрын Олон улсын харилцаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Савсан Чеблитэй уулзсан.

 Уулзалтаар хоёр хотын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон.

Манай 2 улсын хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй.

Жилд бүр болдог "Ай-Ти-Би Берлин" Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот гурав дахь жилдээ амжилттай оролцлоо.

Герман улс бол манай улсын хувьд Европ руу гарах гол хаалга болдог.

Тиймээс Монгол Улсын нийслэл болон ХБНГУ-ын нийслэл хотуудын харилцаа идэвхжиж байгаад баяртай байна” хэмээлээ.

Ноён Михаель Мюллер мөн Монгол Улсад урьж, найрсаг хүлээн авсанд талархал илэрхийлээд “Герман, Монгол улс хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй.

Бидний зүгээс мэргэжлийн боловсрол олгох, төрийн захиргааны албан хаагчдыг сургах тал дээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна” гэсэн юм.

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хоёр хот хооронд нийтийн тээвэр, хог хаягдал, хот төлөвлөлт зэрэг чиглэлээр хамтран ажиллаж, цаашдын харилцаагаа улам бататгах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
x