Баяр наадмын буюу 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 15-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 1,236 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 790 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 70 хүн гэмтсэн. Үүнээс 18 нь бага насны хүүхэд байсан.
Гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 238 жолоочийг илрүүлэн саатуулж ажиллаа. Баярын өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасан 13 жолооч бүртгэгдсэн.
Орон нутгийн замд зам тээврийн ослын улмаас 8 хүний амь нас хохирч, 1 гэмтсэн бөгөөд онхолдох хэлбэрээр 4, мөргөлдөх хэлбэрээр 4 осол бүртгэгдсэнийг харъяа аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.
Тухайлбал:
Орон нутагт:
Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба