2017/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,465.12₮
B34
УЛААНБААТАР
14°
|
-2°
B39
УЛААНБААТАР
15°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
07:00
S32
-2°
08:00
S32
-2°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
13°
18:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын засгийн газар Японы албаны хүнийг маргаантай арлуудад зорчихыг хориглов

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN

Хоккайдо арлын Нэмуро хотын даргын маргаантай арлуудад хийх айлчлалыг ОХУ-ын засгийн газраас хориглосон шийдвэрийг Бямба гарагт гаргажээ.

Москва, Токиогийн хооронд маргаантайд тооцогддог дөрвөн аралд Нэмуро хотын дарга Шүнсүке Хасегава долдугаар сарын 1-нээс эхлэн тав хоног зочилж, хамтран ажиллах боломжийг судлах гэж байсан юм. Крымийн хойгийг ОХУ эзлэн авсны дараа 2014 оны дөрөвдүгээр сард Японы засгийн газар Оросын 23 иргэнд визний хориг арга хэмжээ авч байв.

Тэгвэл наймдугаар сард нь Москва хариу хориг арга хэмжээ авсан ч хэн гэдэг нэртэй, хэдэн хүнийг хар жагсаалтад оруулснаа зарлаагүй юм. Хотын дарга Хасегава маргаантай дөрвөн арлыг Японд буцааж авах хөдөлгөөнд идэвхтэй оролцдог нь түүнд ийм хориг тавихад хүргэсэн бололтой байна.

Эторофу, Кунашири, Шикотан, Хабомай гэсэн дөрвөн арлыг Япончууд “умард газар нутаг” гэдэг бол Оросууд “өмнөд Курилын арлууд” хэмээн нэрлэдэг. 1945 оны наймдугаар сард эдгээр арлуудыг ЗХУ-ын цэрэг эзлэн аваад буцааж өгөөгүй гэдэг юм. Маргааныг шийдвэрлэх ажилд өнөөг хүртэл ахиц гараагүй байгаа.

Өнгөрсөн онд болсон хоёр орны удирдагч нарын уулзалтын дараа арлуудад хамтарсан эдийн засгийн хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гарсан юм. Японы засгийн газар Хасегава ямар шалтгаанаар айлчлалын багаас хасагдсан шалтгааныг тайлбарлаагүй байна.

 

Эх сурвалж: Kyodo News

 

x