2017/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,465.12₮
B34
УЛААНБААТАР
14°
|
-2°
B39
УЛААНБААТАР
15°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
07:00
S32
-2°
08:00
S32
-2°
09:00
S32
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
10°
14:00
S32
11°
15:00
S32
12°
16:00
S32
13°
17:00
S32
13°
18:00
S32
12°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн ногоон бүсэд амарч зугаалахыг хориглолоо

Б.МАНЛАЙ, IKON.MN
2017 оны 7 сарын 17
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гаргалаа.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн ногоон бүсэд түймэр асаагүй ч хил залгаа аймгуудад ой хээрийн түймэр асч байгаа учраас гал гарахыг хүлээх биш урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ёстой гэж үзсэн юм. Захирамжид:

  • Хуурайшилтын түвшин аюулгүй зэрэглэлд шилжтэл нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийх, тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, аж ахуйн болон аялал жуулчлалын үйлчилгээ явуулахыг хориглох.
  • Нийслэлийн Аялал жуулчлалын газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргах.
  • Байгаль орчны байцаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах.
  • Нийслэлийн Эрүүл мэндийн газраас түймрийн утаатай холбоотойгоор иргэдэд хандсан зөвлөмж гаргах.
  • Дүүргийн дарга нар урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, томилгоот бүрэлдэхүүнүүдийг бэлэн байлгах зэргийг тусгажээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
​Захирамж бүрэн эхээр
 
 

 

x