2017/09/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,465.12₮
B34
УЛААНБААТАР
14°
|
-2°
B39
УЛААНБААТАР
15°
|
B34
УЛААНБААТАР
19°
|
06:00
S32
-2°
07:00
S32
-2°
08:00
S32
-3°
09:00
S32
-2°
10:00
S32
11:00
S32
12:00
S32
13:00
S32
14:00
S32
10°
15:00
S32
11°
16:00
S32
12°
17:00
S32
13°
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/07/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дохионы хэлний зурагт толь бичиг хэвлэгдэн гарлаа

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 7 сарын 17
iKon.MN

Дохионы хэл нь сонсголгүй хүний тэгш эрхийг хангах суурь үзүүлэлт болдог бөгөөд сонсголгүй хүн сурч боловсрох, хөдөлмөрлөх, олон нийттэй харилцах, өөрийгөө илэрхийлэх зэрэг нийгмийн аливаа харилцаанд орохдоо дохионы хэлээр харилцах эрхтэй болохыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.

Иймээс “Сонсголгүйн боловсрол” ТББ-аас олон нийтийн дохионы хэлний ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, сонсголгүй балчир, бага насны хүүхдүүдэд дохионы хэлний анхан шатны суурь мэдлэг олгох зорилготой, хүн бүрт ойлгомжтой, хэрэглэхэд хялбар зурагт толь бичгийг боловсруулан гаргасан байна.

Зурагт толь бичиг нь дохионы хэл, түүнийг заах аргазүйн чиглэлээр мэргэшсэн сонсголгүй иргэн, дохионы хэлний хэлмэрч, төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын хамтын ажиллагааны үр дүнд хэвлэгдэн нийтийн хүртээл болоод байна.

 

Уг толь бичгийг сонсголгүй хүүхдийн харааны мэдрэхүй, сэтгэхүйн онцлогт нь тохируулан боловсруулж, дохионы утга агуулга, хурууны хөдөлгөөн, нүүрний хувирлыг гэрэл зургаар давхар илэрхийлснээрээ онцлог юм.  

Монгол хэлний тухай хуульд заасны дагуу уг зурагт толь бичгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, баталгаажуулжээ. 

 

 

Эх сурвалж: Хэлний Бодлогын Үндэсний Зөвлөлийн Ажлын Алба

x