Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мобиком Корпораци Онцгой Байдлын Ерөнхий Газарт гал унтраах тоног төхөөрөмж хандивлахаар боллоо

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 7 сарын 16
Сурталчилгаа
Зураг зураг

Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр сумд, Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумд болон Төв аймгийн Батсүмбэр суманд их хэмжээний ой хээрийн түймэр гарч, Монгол орны байгаль орчинд үлэмж хэмжээний хохирол учраад байгаа билээ.

Иймд Мобиком Корпораци түймрийн голомт дээр цаг наргүй ажиллаж байгаа гал сөнөөгчдөд хамгийн их хэрэгтэй ой хээрийн түймэр унтраах багаж хэрэгсэл, сансрын холбооны үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэхээр боллоо. Уг тусламжид 32 сая төгрөгийн өртөг бүхий 50 ширхэг үлээгч аппарат, 50 ширхэг үүргэвчит гал унтраагч буюу усаар шүршигч төхөөрөмж, мөн сансрын холбооны Иридиум үйлчилгээний 5 сая төгрөгийн эрх багтаж байгаа юм. 

Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардын амь нас, мал хөрөнгийг авран хамгаалах ариун тангарагт Онцгой Байдлын нийт ажилтан, албан хаагчдад халуун талархал дэвшүүлье.

Мобиком Корпораци ХХК

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.