Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМРЭЭС СЭРГИЙЛЬЕ!

ikon.mn
2017 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Аагим халуун зуны өдрүүд үргэлжилж, аялж зугаалахаар иргэд хөдөө орон нутгийг зорьж байна. Гэвч иргэдийн буруугаас үүдэлтэй Монгол орон даяар ой хээрийн түймэр асаж байна. Иймд та аялалд гарах гэж байгаа бол дараах зөвлөмжинд анхаарлаа хандуулна уу.  

Урьдчилан сэргийлэх:

  • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээр ил задгай гал түлэхгүй байх
  • Машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Түймрийн аюултай үед гэр, байшин, майхан, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг шүдэнз, асаагуураас хол байлгах
  • Гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

Түймрийг унтраахдаа:

  • Шороо цацах
  • Зурвас татах
  • Хѳрсний ѳнгѳн хэсгийг хуулах
  • Анжисаар хориг хагалалт хийх
  • Цуравдах
  • Химийн аргаар унтраах
  • ·Усаар унтраах,
  •  Гар багаж, үлээгч аппарат ашиглах аргуудыг хэрэглэнэ.
  • Бага хэмжээний түймрийн үед зурвасыг 0,5 метр, их хүчтэй үед 1 метр ба түүнээс дээш өргөнтэйгөөр хийнэ. Түймрийн голомтыг эзэнгүй орхихгүй байх хэрэгтэй.
  • Түймрийн замд орших ямар нэгэн гол, горхи, зөрөг зам зэрэг газрыг олох буюу эсвэл хориг зурвас татаж түймрийн эсрэг өвсийг шатаана. Түймэр ба цуравны гал нийлмэгц дөл асар өндөр болж үлэмж дуу гарган унтардаг.

Хэрвээ та яг одоо аялалд гарах гэж байгаа бол ой хээрийн түймэр, үер усны аюул, бэртэл гэмтэл зэрэг хэлж биш хийсч ирдэг гамшиг эрсдэлээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөмж мэдээллийг агуулсан Монгол орны аяллын газрын зургаа заавал аваарай. Мөн та Зэс картаараа тус газрын зурагт багтсан үйлчилгээний газруудад 5-10 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой юм байна.

Аяллын газрын зургийг доорх линкээр үзээрэй.

https://ikon.mn/n/11zy

Иргэн та ой, хээрийн түймэр гарсан тохиолдолд Онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдээлэх, түймэр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй юм.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.