Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

ЯГ ОДОО: Баруун 4 зам, Бөхийн Өргөө, Баянхошуу орчмын АГААР МАШ ИХ БОХИРДОЛТОЙ ангилал руу ороод байна

Б.Ану
2017 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn 2017.07.16,

Цаг Уур Орчны Шинжилгээний Газраас нийслэлийн 11 байршилд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжин нийтэд мэдээлсээр удсан билээ. 

Өвөлдөө утаанаас үүдэн нийслэлчүүдийн дийлэнх нь "МАШ ИХ БОХИРДОЛТОЙ" гэсэн ангилал бүхий агаарт өвөлждөг.

Тэгвэл яг одоо буюу түймрийн утаанаас шалтгаалж агаарын чанарт ямар өөрчлөлт орсныг харж болохоор байна. 

Уг нь нийслэлийн агаар зундаа харьцангуй хэвийн нөхцөлд байдгийг ЭНД дарж харж болно. 

Гэтэл түймрийн утаа нийслэл рүү их хэмжээгээр орж ирж буй энэ өдрүүдэд зөвхөн том ширхэгт тоосонцорын үзүүлэлт гэхэд л хэвийн зуны өдрүүдээс 6-7 дахин илүү бохирдолтой болоод байна. 

 

Яг одоо агаарын чанарын үзүүлэлт хэмждэг 11 газраас зургаагийнх нь мэдээллийг л өнөөдрийнхөөр шинэчлэн харуулсан байна. 

Хэмжилт хийгдсэн зургаан газрын гурвынх нь буюу Монгол газар, Ургах наран, Мишээл экспо буюу агаарын чанарын үзүүлэлт хамгийн сайн байдаг газруудад ДУНД ЗЭРГИЙН БОХИРДОЛТОЙ гэсэн үзүүлэлт харуулж байна. 

Харин Баруун 4 зам, Бөхийн Өргөө, Баянхошуу орчим яг одоо МАШ ИХ БОХИРДОЛТОЙ гэсэн үзүүлэлт үзүүлж байгаа юм. 

 

Тиймээс энэ үед  "Хүн бүр гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх гэртээ байх хэрэгтэй. 

Цэвэр агаарт салхинд гарах хэрэгтэй. 

Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. 

Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй. 

Мөн амны хаалт зүүх" гэсэн зөвлөмжийг дагах хэрэгтэй болжээ.