Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Төгс сэлфи хийх оролдлого их хэмжээний хохирол учруулж, дээд амжилт тогтоожээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Хоёр долоо хоног орчмын өмнө Лос Анжелес хотод нээгдсэн орчин үеийн урлагийн үзэсгэлэн дээр нэгэн эмэгтэй сэлфи хийх гэж байгаад $200,000-ын хохирол учруулсан явдал тохиолджээ.

Үзэсгэлэн дэхь хяналтын камерны бичлэг саяхан ил болсон юм байна.

Тус тусдаа тавцангууд дээр дараалан байрласан уран баримлуудыг нэг мөсөн багтааж сэлфи хийхээр хичээсэн эмэгтэй тэнцвэр алдаж унахдаа хамгийн эхний тавцанг түлхэж унагажээ. Гэтэл “даалууны эффект” өрнөж, ар араасаа тавцангууд ханаран унасан байна.

Нийт 12 ширхэг бүтээл ингэж нурсан бөгөөд тэдгээрээс гурав нь дахин сэргээхийн аргагүй болтлоо эвдэрсэн бол бусад нь ямар нэг хэмжээгээр гэмтсэн гэнэ.

Хохирлын хэмжээ $200,000 орчим болсныг үзэсгэлэнгийн ажилтан хэвлэлд мэдээлжээ.

Хэвлэлүүд энэ явдлыг хамгийн их хор хохирол учруулсан сэлфи хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: The Guardian