2017/07/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,422.49₮
B30
УЛААНБААТАР
23°
|
12°
B30
УЛААНБААТАР
25°
|
12°
B47
УЛААНБААТАР
26°
|
11°
14:00
S45
22°
15:00
S45
23°
16:00
S45
23°
17:00
S45
23°
18:00
S102
23°
19:00
S44
22°
20:00
S32
21°
21:00
S32
18°
22:00
S32
17°
23:00
S44
16°
00:00
S44
14°
01:00
S102
13°

Ардын урлагийн "Ёохор-2017" наадам болно

ikon.mn
2017 оны 7 сарын 14
iKon.MN

Ардын урлагийн "Ёохор-2017" наадам Хэнтий аймгийн Батширээт суманд гурван хоногийн /2017.07.17/-ны өдөр гурав дахь жилдээ болно.

Буриад монголчуудын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг сурталчлах, уламжлан өвлүүлэх, хөгжүүлэх ажлыг орон нутгийн соёл урлаг, боловсролын байгууллага, уран бүтээлч, ардын авьяастнуудын дунд өрнүүлэн дэлгэрүүлэх зорилготой наадам юм.

Мөн улсынхаа болон олон улсын түвшинд Ёохор бүжгийн эзлэх байр суурийг баталгаажуулах боломж гэж үзэн тус наадмыг зохион байгуулдаг уламжлал тогтжээ.

Энэ онд Батширээт сум байгуулагдсаны 65 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд болох бөгөөд үргэлжлэн 17-ны өдөр 'Ёохор-2017' ардын урлагийн наадмын үйл ажиллагаа явагдах тул дотоод гадаадын аялагчдыг өргөнөөр оролцохыг нутгийн зөвлөлөөс нь уриалав.

x