Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Содномдорж: Өдий зэрэгтэй өсгөсөн аав, ээждээ БАЯРЛАЛАА

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны есийн даваа дууслаа. 

Улсын харцага Ц.Содномдорж Ө.Бат-Оршихыг давсанаар, ес даван түрүүлж, Улсын Арслан цолны болзол хангалаа.

Тэрбээр давсаныхаа дараа "Өдий зэрэгтэй өсгөсөн миний аав, ээж мөн Монос группын хамт олондоо баярлалаа" хэмээн онцлон хэллээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу ес давж Монгол Улсын арслан цолны болзол хангасан Ц.Содномдорж болон Монгол Улсын гарьд цолны болзол хангасан Ө.Бат-Оршихд Ерөнхийлөгч цол, тэмдэг гардууллаа.