Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эрэгтэй харваачдаас МУ-ын мэргэн Б.Ёндон, Эмэгтэйгээс МУ-ын спортын мастер Б.Баярчимэг нар түрүүллээ

ikon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд эхний таван байрт орсон харваачдад Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлагууд шагнал гардууллаа.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Ингээд эрэгтэй, эмэгтэй харваачдын дүнг танилцуулж байна. 

Эрэгтэй: 

Нэгдүгээр байр, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул ХХЕГ-ын 208-р анги Хилчин спорт хороо, Есүнхэй мэргэн клубийн харваач Монгол Улсын мэргэн Б.Ёндон / 37 оноогоор/

Хоёрдугаар байр, Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын харьяат Мондэ багийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Бумцэнд /36 оноогоор/

Гуравдугаар байр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Орхон аймаг АПУ трейдинг компани, Хангарьд спорт клубийн харваач Монгол Улсын спортын мастер, амйгийн мэргэн А.Энхтөр /33 оноогоор/

Дөрөвдүгээр байр, Завхан аймгийн Тэс сумын уугуул ХХБ-ны ажилтан, Налайх дүүрэг Мондэ компанийн харваач Монгол Улсын спортын мастер Б.Хатансайхан /35 оноогоор/

Тавдугаар байрыг Өвөрхангай аймгийн Нарийн-тээл сумын уугуул Мондэ компанийн харваач МУ-ын мэргэн Б.Сосорням /34 оноогоор/ тус тус эзэллээ. 

Эмэгтэй: 

Нэгдүгээр байр, Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Алдар спорт хороо ЗХ-ний 284-р ангийн харваач Жем Интернэйшл компанийн харваач Монгол Улсын спортын мастер аймгийн мэргэн Б.Баярчимэг /34 оноогоор/

Хоёрдугаар байр, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул Петровис багийн харваач спортын мастер Б.Анхзаяа /33 оноогоор/

Гуравдугаар байр, Өвөрхангай аймийн Нарийн-тээл сумын уугуул Улаанбаатар хот 52-р сургуулийн багш Мондэ компанийн харваач Монгол Улсын мэргэн Б.Пунсалдулам /31 оноогоор/

Дөрөвдүгээр байр, Говь-Алтай аймгийн Цогц сумын уугуул СХД-ийн татварын хэлтсийн ажилтан Алтантуул багийн харваач спортын мастер аймгийн мэргэн Г.Булган /34 оноогоор/ 

Тавдугаар байрыг Архангай аймгийн чулуут сумын харьяа ОБЕГ аврагч спорт хороо Волтам компани, эрч клубын харваач Я.Цэцэгбаяр /33 оноогоор/ тус тус эзэллээ. 

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.

Ерөнхийлөгчийн зарлигаар эрэгтэй харваачдаас: 

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Есүйнхэн мэргэн” клубын харваач, Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Улсын Даян мэргэн цол, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол Улсын спортын мастер Баатархүүгийн Бумцэндэд Монгол Улсын Гарамгай харваач цол, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, АПУ трейдинг компани, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Азаагийн Энхтөрд Монгол Улсын Гоц харваач цол тус тус олгов.

Эмэгтэй харваачдаас:

Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн  Батбаярын Баярчимэгт Монгол Улсын Мэргэн цол, Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, “Петровис” багийн харваач, Монгол Улсын спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяад Монгол Улсын Гарамгай харваач цол тус тус олгов.

Цолны батламжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.