Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТОЙМ: ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМ 2017

ikon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар бөх хүчтэй, морь хурдан, сур мэргэн, наадамчин олон нь налгар тайван сайхан наадлаа.

Энэ жилийн наадмыг албаа хүлээж аваад нэг хонож буй Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга нээснээрээ онцлог байв.

Х.Баттулга: Баяр наадмын энэ өдөр ч гэсэн бид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй олон ажлаа санаж, төлөвлөж, ярьж хэлж байх ёстой гэж би бодож байна

Тэрбээр "Баяр наадмын энэ өдөр ч гэсэн бид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй олон ажлаа санаж, төлөвлөж, ярьж хэлж байх ёстой гэж би бодож байна. Улс орон, ард иргэдийн маань өмнө тулгамдсан ажилгүйдэл ядуурал, иргэдийн амжиргааг улам бүр дордуулахад нэрмээс болж байгаа зарим өрийн асуудлыг шийдэхэд анхаарлаа хандуулж байна.

Мөн эдийн засгаа сэргээн тогтворжуулах, бүтээн байгуулалтын их ажлаа цаг алдалгүй өрнүүлэх том зорилт бидний өмнө байгааг наадмын энэ индрээс би зориуд дурдаж байгаа юм аа" гэдгийг нээлтийн үеэр онцлон Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Дэлгэрэнгүйг: Х.Баттулга: Хүн бүрийн халуун сэтгэл, хөдөлмөр, их ухаан дээр эх орон маань хөгжиж байна

Хүннү гүрнээс хойш 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэлх Монголын түүхийн үечлэлийг уран сайхны аргаар харууллаа

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа наадмын нээлтээр Хүннү гүрнээс хойш 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэлх Монголын түүхийн үечлэлийг уран сайхны аргаар харууллаа.

Наадмын нээлтийн Ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажилласан бол ерөнхий менежерээр Ардын жүжигчин П.Цэрэндагва ажилласан юм.

Нийт 9 үзэгдлээс бүрдсэн наадмын нээлт 1 цаг 30 минут орчим үргэлжиллээ. Дэлгэрэнгүйг: 360: Наадмын нээлтийг ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДЭЭРЭЭС хараарайФОТО: Монгол түүхээр бахархсан НААДМЫН НЭЭЛТИЙН онцлох зургууд

Үндэсний их баяр наадмын бөх, морь, сурын харвааны дүн мэдээг iKon.mn нэгтгэн хүргэж байна. 

Бөх

Ц.Содномдорж улсынхаа наадамд түрүүлж, Улсын арслан боллоо

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорилоо. Энэ жилийн наадмаас Улсын начин зургаа, Улсын харцага хоёр, Улсын заан хоёр, Улсын арслан нэг, Улсын гарьд цолтон нэг төрлөө.

Барилдааны шөвгийн дөрөвт:

  • Улсын харцага Ц.Содномдорж шинээр Улсын заан цолны болзол хангасан Н.Жаргалбаярыг амлаж,
  • Шинээр Улсын заан цолны болзол хангасан харцага Ө.Бат-Орших, Н.Түвшинбаяр нар тунаж үлдэн тун сонирхолтой барилдааныг үзүүлж наадамчин олныг чээж даруулан хүлээлгэлээ.

Долоогийн даваа 

Ингээд Увс аймгийн харьяат, улсын харцага Ө.Бат-Орших олимпийн аварга Н.Түвшинбаярыг, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ц.Содномдорж, улсын харцага Н.Жаргалбаярыг давж Улсын баяр наадмын үзүүр, түрүүнд үлдсэн юм.

Наймын даваа

Есийн даваа

Хоёр бөхийн барилдаан өрсөлдөөнтэй болж Монгол Улсын харцага Ц.Содномдорж улсынхаа наадамд түрүүлж Улсын арслан, үзүүрлэсэн бөх Улсын харцага Ө.Бат-Орших Улсын гарьд цол авлаа. Дэлгэрэнгүйг: Ц.Содномдорж: Өдий зэрэгтэй өсгөсөн аав, ээждээ БАЯРЛАЛАА

Шинээр цол авсан бөхчүүд

Монгол Улсын арслан цолтон:

  1. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Цэдэвийн Содномдорж

Монгол Улсын гарьд цолтон:

  1.  Увс аймгийн Улаангом сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Өлзийтогтохын Бат-Орших

Монгол Улсын заан цолтон:

  1. ​Булган аймгийн Сайхан сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Женко” клубын бөх Найдангийн Түвшинбаяр,
  2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Нэгдэлийн Жаргалбаяр

Монгол Улсын начин цолтон:

  1. Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Хантайшир бөхийн дэвжээний бөх Балганы Хишигбаатар,
  2. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат “Алдар” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Бат-Өлзийн Бат-Эрдэнэ,
  3. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Жаргалсайханы Дагва-Очир,
  4. Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, “Хилчин” спорт хороо, “Булган хангай” дэвжээний бөх Дармаагийн Тамир,
  5. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Бес богда” дэвжээний бөх Бередмуратын Серик,
  6. Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, “Дүнжингарав” дэвжээний бөх Галсан-Очирын Ганжад нарт Монгол Улсын начин цол олголоо.

Монгол Улсын харцага цолтон:

  1. Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарч,
  2. Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх Оргихийн Хангай.
Хурдан морь

ХЯЗААЛАН НАС:

  1. Түрүү магнайд Архангай аймгийн Их тамир сумын Д.Жаргалсайханы хүү Уясахын бор үрээ
  2. Аман хүзүүнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Д.Бат-Эрдэнийн хурдан зээрд
  3. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын Д.Ганболдын хонгор үрээ
  4. Айргийн дөрөвт Дорноговь аймгийн Цагаан-Уул сумын Б.Батсайханы шарга халзан үрээ
  5. Айргийн тавд Дундговь аймгийн  Л.Эрдэнэбаярын хурдан хээр үрээ. Дэлгэрэнгүйг: Хязаалангийн уралдаанд Архангай аймгийн Ж.Уясахын бор үрээ түрүү магнайд ирлээ

ШҮДЛЭН НАС:

  1. Тэргүүн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Т.Батхааны шарга үрээ
  2. Аман хүзүүнд Завхан аймгийн Цагаанчулуут сумын уяач Б.Баярдоржийн хээр үрээ
  3. Гуравдугаарт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Сумъяасүрэнгийн цагаан үрээ
  4. Дөрөвдүгээрт Төв аймгийн Бүрэн сумын уяач Ариунбаярын хонгор үрээ
  5. Тавдугаарт Төв аймгийн Заамар сумын уяач Энхболдын хээр үрээ хурдаллаа. Дэлгэрэнгүйг: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Т.Батхааны шарга үрээ шүдлэн насанд ТҮРҮҮЛЛЭЭ

АЗАРГА: 

  1. Азарганы уралдааны түрүү магнайд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга
  2. Аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат манлай уяач О.Батбилэгийн хээр азарга
  3. Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Дарви сумын харьяат С.Мөнхнасангийн хөх бор азарга 
  4. Айргийн дөрөвт Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Д.Баянбатын хонгор азарга 
  5. Дорнод амгийн Баян-Уул сумын харьяат Ж.Энхболдын хул азарга айрагдлаа. Дэлгэрэнгүйг: Азарганы уралдааны түрүү магнайд улсын манлай уяач Т.Болдбаатарын халиун азарга хурдаллаа

ИХ НАС:

  1. Их насны уралдааны түрүү магнайд Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Ч.Бямбасүрэнгийн хар морь,
  2. Аман хүзүүнд Төв аймгийн Эрдэнэсант сумын уяач Н.Мөнхзоригийн хул морь,
  3. Айргийн гуравт Архангай аймгийн харьяат Ж.Лхагвасүрэнгийн буурал морь,
  4. Айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Алтангэрэлийн халзан,
  5. Төв аймгийн Баянцагаан сумын уяач А.Ууганбаярын уясан зээрд хүлэг айрагдлаа. Дэлгэрэнгүйг: Их насны уралдаанд Ч.Бямбасүрэнгийн хар морь ТОРГОН ЖОЛОО өргүүллээ

СОЁОЛОН: 

  1. Соёолонгийн уралдааны түрүү магнайд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол Улсын начин Г.Батбаатарын саарал үрээ,
  2. Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат тод манлай уяач Д.Ганбаатарын зээрд үрээ,
  3. Айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын харьяат С.Бямба-Сайхны халиун үрээ,
  4. Айргийн дөрөвт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уяач Г.Ганчулууны хээр үрээ,
  5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Базараагийн хээр үрээ айрагдлаа. Дэлгэрэнгүйг: Соёолонгийн уралдаанд Монгол Улсын начин Г.БАТБААТАРЫН СААРАЛ ҮРЭЭ түрүүллээ

ДААГА: 

  1. Дааганы уралдааны түрүү магнайд Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага,
  2. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач З.Батбаярын хул алаг даага,
  3. Айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын уяач Б.Баярбаатарын хул даага,
  4. Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар даага,
  5. Айргийн тавд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат И.Өлзийхутагийн сартай зээрд даага ирлээ. Дэлгэрэнгүйг: Дааганы уралдаанд Говь-сүмбэр аймгийн алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага түрүүллээ
Сур 

Монгол Улсын мэргэн Б.Ёндон, Монгол Улсын спортын мастер Б.Баярчимэг нар улсын наадамдаа түрүүллээ

Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд тэргүүн байр эзэлсэн харваачдад Ерөнхийлөгчийн зарлигаар улсын цол олголоо.

Эрэгтэй:

  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Есүйнхэн мэргэн” клубын харваач, Монгол Улсын мэргэн Баасанхүүгийн Ёндонд Улсын Даян мэргэн цол,
  • Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын харьяат, Монгол Улсын спортын мастер Баатархүүгийн Бумцэндэд Монгол Улсын Гарамгай харваач цол,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, АПУ трейдинг компани, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Азаагийн Энхтөрд Монгол Улсын Гоц харваач цол,

Эмэгтэй:

  • Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач, Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн  Батбаярын Баярчимэгт Монгол Улсын Мэргэн цол,
  • Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, “Петровис” багийн харваач, Монгол Улсын спортын мастер Баяндүүрэнгийн Аззаяад Монгол Улсын Гарамгай харваач цол,
  • Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, Улсын мэргэн Б.Пунсалдуламд Монгол Улсын Гарамгай, гоц мэргэн цол тус тус олгов. Дэлгэрэнгүйг: Эрэгтэй харваачдаас МУ-ын мэргэн Б.Ёндон, Эмэгтэйгээс МУ-ын спортын мастер Б.Баярчимэг нар түрүүллээ

Үндэсний их баяр наадмын фото сурвалжилгууд:

Наадмын дараа гэрэл зураг түүх болон үлддэг. Иймээс фото сурвалжилгуудаа тоймдоо онцлон орууллаа.