Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын дааганы уралдааны дүн мэдээг танилцуулж байна.
Хурдан морины салбар комиссын мэдээгээр:
Дааганы уралдааны түрүү магнайд Говь-сүмбэр аймгийн Баян-тал сумын алдарт уяач Б.Нямсүрэнгийн зээрд даага,
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн алдарт уяач З.Батбаярын хул алаг даага,
Айргийн гуравт Төв аймгийн Архуст сумын уяач Б.Баярбаатарын хул даага,
Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат аймгийн алдарт уяач Т.Батмөнхийн халтар даага,
Айргийн тавт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат И.Өлзийхутагийн сартай зээрд даага,