Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Баярын өдрүүдэд төөрсөн 66 хүүхдийг эцэг эхэд нь хүлээлгэж өгчээ

С.Бадрал, iKon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн алба хаагчид 66 хүүхэд төөрснийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгсөн байна.

Тодруулбал, долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд Хүй долоон худагт 8, Төв цэнгэлдэх хүрээнд 24, Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүний үеэр 34 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэж өгчээ.

Иймд иргэдийг нийтийг хамарсан арга хэмжээний үеэр бага насны хүүхдийг төөрөх, болзошгүй осол, гэмтлээс урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.