Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын пуужинг амдаж устгах туршилтыг АНУ гүйцэтгэлээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг

АНУ өөрийн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD (Terminal High Altitude Area Defense) системээр дунд тусгалын баллистик пуужинг амдаж устгах туршилтыг Мягмар гарагт зохион байгууллаа.

Туршилтад ашигласан бай нь Хойд Солонгосын зохион бүтээж байгаа баллистик пуужинтай ижил төрлийнх байжээ. Бай пуужинг Хавайн арлуудын хойд хэсгээс US Air Force C-17 ачааны нисэх онгоцноос харвасан бол цохилтыг Аляскийн Кодиак арал дээрх Номхон Далайн Сансрын Төвд байрлуулсан THAAD системээс өгсөн байна.

АНУ-ын Пуужингаас Хамгаалах Агентлаг мэдэгдэлдээ “Дунд тусгалын баллистик пуужингийн эсрэг хийсэн THAAD системийн амжилттай туршилт нь Хойд Солонгос болон дэлхийн ямар ч орны пуужингийн довтолгооноос хамгаалах хүчин чадлыг бэхжүүлэх зорилготой байлаа” хэмээн тайлбарлажээ.

THAAD системийг зохион бүтээсэн Lockheed Martin компанийн мэдээлснээр 2005 оноос хойш 14 удаа пуужин устгах туршилт хийсний 14 дэх амжилттай тохиолдол болсон байна.

Эх сурвалж: Russia Today