Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

НААДМЫН ХӨТӨЛБӨР /07.12/

ikon.mn
2017 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Долоодугаар сарын 12-н буюу өнөөдөр соёолон насны морьдын уралдаан болон шагайн харвааны шигшээ харваагаар Үндэсний их баяр наадам эхэлж байна.

Тулгар төрийн 2,226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хүргэе.

7 дугаар сарын 12. Лхагва

08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт
08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд
9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд
13.00 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт
13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа Сурын талбайд
14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
20.00 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. 
/тусгай хөтөлбөрөөр/