Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчулуун: Газ дэлбэрээгүй, газны хошуу мултарч хуушуурны гал дээр унасан

ikon.mn
2017 оны 7 сарын 11
iKon.MN

Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэн хуушуурны асрын газ дэлбэрсэн гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм.

 

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дарга Л.Эрдэнэчулуунаас тодруулахад "Газ дэлбэрсэн зүйл байхгүй.

Газны хошуу мултраад хуушуурны гал дээр унасан. Нэг хүний гарынх нь шуу гэмтсэн. 

Манай байцаагчид газар дээр нь ажиллаж байгаа" гэлээ. 

Гэнэтийн осол гэмтэл, гал гарахаас урьдчилан сэргийлж Онцгой байдлын алба Төв цэнгэлдэх хүрээлэнг тойруулан гал унтраах дөрвөн машин байрлуулжээ.