Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/11-НД НИЙТЛЭГДСЭН

Багачуудад тусгай зориулалт бүхий бугуйвч зүүж өгнө

Б.Ану
2017 оны 7 сарын 11
iKon.MN

 

 

 

Нийслэлийн Цагдаагийн Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид Тулгар төр байгуулагдсаны 2,226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Сүхбаатарын талбай, Хүй долоо худаг зэрэг иргэд олноор цуглардаг газруудад бага насны хүүхэд төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг, эх, асран хамгаалагчийн утасны дугаар бичих зориулалт бүхий бугуйвчийг хүүхэд багачуудын гарт зүүж өгөх ажээ. 

Цагдаагийн алба хаагчид өнгөрсөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр нийслэлийн хэмжээнд 282 төөрсөн хүүхдийг бүртгэлд авч эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгч ажилласан байна.

 

Баяр ёслол, олон нийтийг хамарсан арга хэмжээний үед бага насны хүүхэд эцэг, эхээсээ төөрөх тохиолдол гардаг тул эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхэд төөрсөн, төөрсөн хүүхэд олсон тохиолдолд 102 тусгай дугаарын утсанд холбогдохыг Нийслэлийн Цагдаагийн Газраас мэдээллээ.