Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулгын бүрэн эрхийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, 12:30 цагт тангараг өргүүлэхээр боллоо

Б.УЧРАЛ, iKon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:05 2017/07/10

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн Бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад

  • Зөвшөөрсөн 96.5 хувь /55/
  • Татгалзсан 3.5 хувь /2/ -иар баталлаа.

Харин Ерөнхийлөгчийн Тангарагийн тов тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэж 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 12:30 цагт байхаар Төрийн байгуулалтын Байнгын хорооноос санал гаргаж УИХ-аар батлууллаа.

11:14 2017/07/10

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ. Өглөө нээлтээ хийгээд түр завсарласан юм.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/696071460578425/

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн "МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг сонгуулийн автоматжуулсан системээр явууллаа. 

МУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнг гадаад, дотоодын 47 орны 17,900 гаруй ажиглагчид идэвхтэй ажиглалаа.

Хоёр дахь санал хураалтад нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын 60.67 хувь нь саналаа өглөө.

Х.Баттулга нийт сонгогчдын 50.6 хувийг, М.Энхболд 41.16 хувийн саналыг авсан.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг хуулийн дагуу, хүчин төгөлдөр болсон гэсэн Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж байна. 

Ингээд нийт сонгогчдын олонхын саналыг авсан Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэхээр УИХ-д өргөн мэдүүллээ".

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд "Сонгуульд оролцсон нийт сонгогчдын олонхын саналыг авсан Х.Баттулгыг СЕХ-ноос Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж өргөн мэдүүлсэн билээ. 

Байнгын хорооны хуралдаанаар Х.Баттулгын Бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон бүх гишүүд хүлээн зөвшөөрсөн билээ" гэв.

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат "Сонгууль өнөөдөр дуусч байна. Хэдхэн хоногийн дараа наадам дуусна. Намрын, өвлийн их ажил эхэлнэ. 

Сүүлийн хэдэн жил үе үеийн Ерөнхийлөгч нар өөрсдийн эрх мэдлээ баталгаажуулахын тулд янз бүрийн хууль батласаар байгаад Монгол Улс өнөөдөр Ерөнхийлөгчийн засаглалтай болсон байна. 

Тэгэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт, энэ асуудлуудыг цэгцэлж авах шаардлага УИХ-ын өмнө ирж байна. 

Улс төрийн сонгууль бол шоу биш, жинхэнэ хариуцлагатай сонгууль болдог болгох хэрэгтэй. 

Сонгуулийн идэвх жил бүр буурч байна. Ард түмний 1/4-ийн саналыг авсан хүн Ерөнхийлөгчөөр сонгогдож байх жишээтэй" гэв.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Сонгуулийн хуулийн сайн тал нь богино хугацаанд болсон. Хуучин шиг 45 хоног байсан бол төрөөрөө, эдийн засгаараа тоглоод дуусах байсан. 

Ялангуяа Ардчилсан нам, тэр дундаа шинэ төрийн тэргүүн болох гэж байгаа хүн өрнөөс салгана гэж ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн. 

Сая бол нэр дэвшигчид өгсөн дүр биш шүү. МАН-д өгсөн дүн. 65-уулаа байж 1 жил гаран хугацаанд юу ч хийж чадаагүй. 

Үндсэн хуулиа яаралтай өөрчлөх хэрэгтэй гэдэг санаатай санал нэг байна. 

УИХ-ын гишүүнийг 45 нас, Ерөнхийлөгчийг 65 нас болгомоор байна. 

Тав дахь Ерөнхийлөгчөө хоёр гараа тосоод авсан нь дээр" гэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн С.Жавхлан "Надад асуулт байхгүй. Үг хэлмээр байна. 

Монгол төрийн алтан жолоог нэг ч гэсэн Монгол хүн анх удаа хөтөлж явах гэж байгаад миний хувьд баяртай байна. 

Монголчууд маань баяртай байна. 

Баярласан сэтгэлийн цаад талд асар их хариуцлага байгаа. Ерөнхийлөгч тангаргаа өргөөд нам бус болно. Нам руугаа гүйгээд байх бус ард түмэн рүүгээ гүйгээсэй. 

Энэ хүний хувьд асар олон жил Монгол гэж ярьж явсан. Эх орончидтойгоо нэгдэнэ байх гэж гүнээ итгэж байна. 

Тамгаа авсных нь дараа би санал солилцоно. 

Ерөнхийлөгчийн хамгийн эхлээд хийх ажилд хэрүүл биш хурал хийдэг УИХ-тай болгохыг албан ёсоор хүснэ. 

Хуулийг дээдэлдэггүй УИХ-ыг тарааж өгөхийг хүснэ. 

Мөн Эрүүл Засгийн газар Монгол Улсад бүтээж өгөөч гэж санал тавих болно" гэв

 
Гэрэл зургийг Mpa.mn

Асуулт хариулт

УИХ-ын гишүүн А.Сүхбат "Хуулийн дагуу сонгууль болсон гэж байна. Хууль бус ажиллагаа зөндөө л болсон шүү дээ. 

Эрх барьж байгаа намууд шинэчлэл хийхгүй бол болохоо байжээ. Ард түмний сэтгэлийг харлуулсан, дайрч давшилсан, мөнгө төгрөг тараасан. Танай, манай гэсэн юм энд байхгүй. 

Цаашдаа ард иргэд, улс орноо хүндлэх хэрэгтэй. Өнөөдөр мөнгө төгрөг аваад санал өгдөг иргэд байхгүй болсон. 

Хууль ёсны шударга болсон гээд байх юм. Ч.Содномцэрэн та үүнд хариулт өгөөч" гэв.

Ч.Содномцэрэн "СЕХ хуралдаад хуулийн дагуу шударга болсон гэж үзээд шийдвэрээ гаргасан.

СЕХ-ны бүх шатны хороод хуулийн дагуу зохион байгуулж ажилласан гэж үзэж байгаа. 

Сонгуулийн байгууллагад ажилласан 25 мянган төрийн албан хаагчийг мөн хуулийн дагуу ажилласан гэж үзэж байгаагаа илтгэлдээ дурдсан".

 

12:05 2017/07/10

УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхийлөгчийн Бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад

  • Зөвшөөрсөн 96.5 хувь /55/
  • Татгалзсан 3.5 хувь /2/ -иар баталлаа.

Харин Ерөнхийлөгчийн Тангарагийн тов тогтоох тухай хуулийн төслийг хэлэлцэж 2017 оны долоодугаар сарын 10-ны өдрийн 12:30 цагт байхаар Төрийн байгуулалтын Байнгын хорооноос санал гаргаж УИХ-аар батлууллаа.