Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ Ерөнхийлөгч 11:40 цагт ТАНГАРАГАА өргөнө

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09:00 цагт эхэлнэ.

Төрийн байгуулалтын Байнгын хороо 09.10 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл;
“Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Үүний дараагаар УИХ-ын чуулганаар Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай”  тогтоолын төслийг батлах юм.

Ингээд 11:40 цагт Төрийн ордны Их танхимд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болох аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ тухай УИХ-ын даргын хоёр захирамж гарчээ.

Эхний захирамжид Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2017 оны 07-р сарын 10-ны өдөр зарлан хуралдуулж,

  1. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
  2. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэхээр заасан байна.

Уг тогтоолд ээлжит бус чуулганыг 10-ны өдрийн даваа гарагийн 09 цагт эхлэхээр товложээ.

Хоёр дахь захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах бөгөөд гишүүдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Эрдэнэбат, Ш.Раднаасэд, Б.Саранчимэг, С.Эрдэнэ багтсан байна.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс